Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“Цагаан сар-Монголд үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдааны борлуулалтын орлого 2,7 тэрбумд хүрлээ
Хөдөлмөрийн яамнаас ҮХААЯ-тай хамтран Монгол Улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулж буй үндэсний үйлдвэр эрхлэгчдээ дэмжих, тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах зорилготой “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг жил бүрийн цагаан сарын өмнө зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа өмнөх жилүүдэд Мишээл экспо төвд 7-14 хоногийн хугацаагаар зохион байгуулдаг байсан бол энэ удаад үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин Аса цирк, IT world төвүүдэд нийтдээ 24 хоногийн хугацаатай, өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулав. Өнгөрсөн онд тус үзэсгэлэнд нийт 180 гаруй аж, ахуй нэгж 90 орчим иргэн, нийт 258 нэрийн 1270 төрлийн бараа бүтээгдэхүүнээр тав хоногийн турш 80000 гаруй иргэдэд үйлчилж байсан юм. Энэ удаад талбайн хэмжээг нэмэгдүүлж, хугацааг сунгасанаар иргэдийн сонголт илүү өргөн хүрээнд хийгдэх нөхцөлийг бүрдүүлжээ. Үзэсгэлэн худалдаанд нийт 416 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэн оролцож, өчигдрийн байдлаар борлуулалтын хэмжээ 2.7 тэрбумд хүрчээ.

Байрлал

Борлуулалтын мэдээ I/05-ны мэдээгээр /сая төг/

Оролцсон аж ахуйн нэгжийн тоо

1

Мишээл экспо төвд /1000м2/

1 799 265 000

240

2

Аса циркийн байр /400м2/

837 439 700

130

3

IT WORLD төвд /640 м2/

68 770 200

46

ДҮН

2 705 475 440

416

Үзэсгэлэн худалдааны үеэр ҮХААЯ, ХЯ, НЗДТГ, Оюуны өмчийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжилзүйн газар, Мэргэжлийн найман холбоодын төлөөлөл оролцсон 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ удаагийн үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон  ААН-ийг  12 тусгай шалгуураар үнэлж, шагналын эздийг тодруулээ. Хөдөлмөрийн сайд болон Үйлдвэр, хөдөө аж ахуй сайд нарын хамтарсан 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн А/17, А/19 дугаар тушаалаар дараахь аж ахуйн нэгжүүдийг гурван төрлийн шагналаар шагнахаар  батлуулсан байна. Өнөөдөр “Мишээл” төвд болсон шагнал гардуулах ёслолд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, ҮХААЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэл нарын албаны хүмүүс оролцож, шагнал гардууллаа. 
Гранпри цомын эзнээр Говь компани ноолууран дээлээрээ, Суман гүн компани хэвийн боовоороо, Улаанбаатар фур компани ажлын бээлийгээрээ шалгарчээ. Мөн цомын эзнээр үндэсний олон үйлдвэрлэгчид шалгарсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан