Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
М.Энхсайханыг төмөр замчдаас уучлал гуйхыг шаардлаа
Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд “Монголын төмөр зам” компанийн захиралын суудалд түр заларсан М.Энхсайханыг 16 мянган ажилчны нэр төрийг гутаасан хэмээн үзэж, уучлал гуйхыг шаардав. Ингэснээр түүний төмөр замд нэвтрүүлэх гэсэн  төлөвлөгөө бүтэхгүй бололтой. Учир нь түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан удаа дараа төмөр замын салбарын ажлыг үгүйсгэсэн хэмээн үе үеийн ган замчин буруутгалаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч М.Энхсайхан өөрийнхөө байр суурийг нотлох гэж хэтэрхий улайрсан байдал нь ийнхүү Монголын төмөр замчдын эгдүүг хүргэжээ. Тэрээр хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж, төмөр замын талаар мэдээлэл хийхдээ “Үнэндээ манай төмөр зам аль хэдийнэ хоцрогдчихсон гэдгийг өмнө нь хэн ч хөндөж байгаагүй. Мөн энэ салбарт хэн ч анхаарал хандуулаагүй. Тиймээс л би зөв бодлого гаргаж, арга хэмжээ авах гээд байгаа юм” хэмээн өгүүлсэн. Харин түүний энэ хатуу үгэнд бухимдсан Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Эрдэнэ хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр “М.Энхсайхан “Монголд төмөр зам барьсан түүх байхгүй” гэдгийг бардам хэлэв. Энэ нь үнэндээ үндэслэлгүй үг биш билээ. Учир нь өнгөрсөн онд “Улаанбаатар төмөр зам”-ын хамт олон Замын-Үүд-Эрээнийг холбосон 3.5 км замыг өөрийн хүчээр барьсан. “Төмөр замын ачаалал дээд цэгтээ хүрсэн. Шинээр тээвэр хийе гэвэл транзит тээврээ зогсооно” хэмээснийг бид басамжлал гэж үзэж байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн ийм хариуцлагагүй үг амнаасаа унагасанд гайхаж байна. Үүнээс болж төмөр зам эдийн засгийн алдагдалд орвол М.Энхсайхан хариуцах ёстой” гэлээ. Түүнийг ийн 70 гаруй жилийн түүхэн замналтай төмөр замын салбар уруу нулимж байгаад ахмад ажилчид тааламжгүй байгаа аж. Учир нь М.Энхсайхан “УБТЗ-аар явж буй галт тэрэг дунджаар 37 км цагийн хурдтай. Үүнээс хурдан явбал гадас нь сугарч магадгүй. Хуучин төмөр зам ачааллаа даахгүй аюул үүсгэж болзошгүй” гэх мэтээр иргэдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөхүйц мэдээлэл түгээснээ даруй залруулахыг шаарджээ.
0 Сэтгэгдэл
Хуцдагийн, шүүмжлэл хэлхээр өрвөс гээд байгаамуу, эсхүл нэг нөхрийн турхиралтаар нийт замчдынхаа нэр хүндийг шороотой хольж явах юм.
Хамгийн их уншсан