Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Үнэгүй жимс, ногооны төлөө афинчууд
Грекийн Афин хотын Хөдөө аж ахуйн яамны дэргэд өчигдөр хүнснээс үүдсэн эмх замбараагүй байдал үүсчээ. Газар тариалангийн татварыг нэмэгдүүлэх гэсэн Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцсэн фермерүүд ийнхүү тарьсан ногоо жимсээ үнэгүй тарааж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Тэд нийслэл хотдоо 50 тонн жимс ногоотой ирсэн бөгөөд афинчууд эхлээд эмх замбараатай дараалалд зогсч байснаа дуусаад ирэхийн үед үлдсэн жаахан ногооноос олж авах гэж бөөн эмх замбараагүй байдал үүсгэжээ.

Зургаа дахь жилдээ эдийн засаг нь хямралтай байгаа Грекийн ард түмэн маш хүнд жилүүдийг туулж яваа юм. Гүн хямралын улмаас гадаадаас өр зээл тавин арай ядан амьдралаа залгуулж байгаа Грекийн Засгийн газар улсын төсөв мөнгөө хэмнэхийн тулд цалин, тэтгэвэр тэтгэмжийг хасч, бараг бүх төрлийн татвараа нэмэгдүүлээд байгаа билээ. Дээр нь, ажилгүйдэл бүх цагийн үеийн хамгийн дээд цэгтээ хүрчихээд байгаа учир ажилгүй, орлогогүй болсон грекчүүдэд энэ мэт үнэгүй хоол хүнсний төлөө тэмцэлдэх нь наад захын явдал болжээ.







0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан