Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Цагаан сараар найз залуу түрээслэвэл өдрийн 50 доллар
Хятадын Цагаан сарын баяр өнөө маргаашгүй болох гэж буй энэ өдрүүдэд найз залуу/ бүсгүй “түрээслэх” гэсэн ганц бие залуус олон байна. Гэр бүлээрээ цугладаг энэ баярт ганц бие залуус аав ээж, ах дүүсийнхээ “хүнтэй гэрлэ” гэсэн дарамт шахалтанд байнга ордог, үгүй бол “яагаад хүнтэй суухгүй байна” гэсэн асуултад ороогддог учир баяраар найз залуу/ бүсгүйтэй хүн шиг жүжиглэх хэрэг бишгүй гардаг ажээ. Яг энэ эрэлт хэрэгцээнд нийцсэн зар Хятадын Таобао хэмээх онлайн худалдааны сайтад Цагаан сарын өмнө олноороо гарч иржээ. Тэнд зар тавьсан хүмүүс нэг өдрийн 50 ам.доллараар найз бүсгүй юмуу найз залуугийн дүрд тоглох санал тавьснаас эхлээд зөвхөн өдрийн хоолонд орох бол таван доллар, үнсэх бол найман доллар, хэрвээ гэрт нь хонох хэрэг гарвал  тус тусдаа унтах хөлс нь 80 ам.доллар, нэг оронд унтах нь 95 ам.доллар гээд янз бүрийн үйлчилгээ санал болгожээ.  

Хэдийгээр найз залуу/бүсгүй түрээслэх нь арга ядсан зүйл боловч ядаж ингээд ч болтугай заяаныхаа ханьтай учирч магадгүй гэсэн залуус ч цөөнгүй байгаа гэнэ. Жишээлбэл, Тианжинд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдагч хийдэг Ли Ле хэмээх залуу энэ цагаан сараар гэртээ харихын оронд өөрийгөө түрээслүүлэхээр шийджээ. Тэрээр өөрөө ч ганц бие бөгөөд магадгүй хөлсөлж авсан бүсгүй нь түүний хайж явсан эмэгтэй байж аз таарах ч юм билүү хэмээн найдлага тавьж байгаа гэнэ.   Одоогоор түүнд захиалга өгөхийг хүссэн 30 гаруй бүсгүй холбогдсон байна. Үүнээс харвал цагаан сараар гэр бүлийнхэндээ ганц бие харагдахгүй гэсэн хүсэлтэй залуус Хятадад тун ч олон байгаа бололтой.


Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан