Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Африкийн тэрбумтан хөрөнгийнхөө хагасыг бусдад зориулна
Өмнөд Африкийн тэрбумтан Патрис Моцепе өөрийнхөө хураасан хөрөнгийн хагасыг бусдын сайн сайхны төлөө хандивлана хэмээн мэдэгджээ. П.Моцепе бол Өмнөд Африкаас төрсөн цорын ганц хар арьст тэрбумтан бөгөөд “Forbes”-ын шинжээчдийн тооцсоноор 2,6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэлцдэг. Хуульч мэргэжилтэй ч уул уурхайн салбарт хөлжиж чадсан түүний бизнесийн сонирхол алт, нүүрс, платинум гээд олон төрлийн ашигт малтмалыг хамардаг.
Хар арьстнуудаасаа хамгийн анх энэ их хөрөнгөний эзэн суусан тэрээр эд баялгийнхаа тал хувийг өөрийн нэрээр нэрлэсэн сангаар дамжуулан улсынхаа боловсрол, эрүүл мэндийн салбарт зориулах юм байна.
П.Моцепе бусдын төлөө хөрөнгөө зориулах санааг дэлхийн тэргүүн баян Билл Гейтс, Уоррен Баффет нараас авсан гэнэ. 40-50 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн тэргүүн тэрбумтнууд болох Б.Гейтс, У.Баффет нар бусад тэрбумтнууддаа хандаж, хөрөнгө мөнгөө бусдын сайн сайхны төлөө зориулахыг уриалсан “The Giving Pledge” хэмээх кампанит ажил эхлүүлсэн билээ. Тэдний энэхүү санаачилгад 70 гаруй тэрбумтан нэгдэж, гарын үсгээ зурснаас хамгийн том хандивыг Уоррен Баффет өгөхөөр амласан. Тэрээр өөрийн бүх хөрөнгийн 98 хувийг бусдад зориулна гэж мэдэгдсэн юм.
манай баячууд биднийг мөлжиж баяжчихаад эздэд нь эргүүлээд өгөх ухаан байхгүй л юм байХДАА. МИАТ-ЫГ ХАР
Өмнөд Африкийн тэрбумтан Патрис Моцепе өөрийнхөө хураасан хөрөнгийн хагасыг бусдын сайн сайхны төлөө хандивлана хэмээн мэдэгджээ. П.Моцепе бол Өмнөд Африкаас төрсөн цорын ганц хар арьст тэрбумтан бөгөөд “Forbes”-ын шинжээчдийн тооцсоноор 2,6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэлцдэг. Хуульч мэргэжилтэй ч уул уурхайн салбарт хөлжиж чадсан түүний бизнесийн сонирхол алт, нүүрс, платинум гээд олон төрлийн ашигт малтмалыг хамардаг. Хар арьстнуудаасаа хамгийн анх энэ их хөрөнгөний эзэн суусан тэрээр эд баялгийнхаа тал хувийг өөрийн нэрээр нэрлэсэн сангаар дамжуулан улсынхаа боловсрол, эрүүл мэндийн салбарт зориулах юм байна.
П.Моцепе бусдын төлөө хөрөнгөө зориулах санааг дэлхийн тэргүүн баян Билл Гейтс, Уоррен Баффет нараас авсан гэнэ. 40-50 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн тэргүүн тэрбумтнууд болох Б.Гейтс, У.Баффет нар бусад тэрбумтнууддаа хандаж, хөрөнгө мөнгөө бусдын сайн сайхны төлөө зориулахыг уриалсан “The Giving Pledge” хэмээх кампанит ажил эхлүүлсэн билээ. Тэдний энэхүү санаачилгад 70 гаруй тэрбумтан нэгдэж, гарын үсгээ зурснаас хамгийн том хандивыг Уоррен Баффет өгөхөөр амласан. Тэрээр өөрийн бүх хөрөнгийн 98 хувийг бусдад зориулна гэж мэдэгдсэн юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.02.12
























