Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Авлигагүй орон сууцыг хэдэн төгрөгөөр худалдан авч болохыг харуулна
“Монголын Залуучуудын Холбоо”-ноос санаачилан Барилга хот байгуулалтын яамтай хамтран өнөөгийн зах зээл дээр буй орон сууцны үнийн өсөлт авлигаас хэрхэн хамаарч байгаа, хэрвээ авлига байхгүй бол орон сууцны үнэ хэрхэн өөрчлөгдөхийг харуулсан телевизийн реалити нэвтрүүлгийг зохион байгуулж, “Авлигагүй орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Өнөөдөр зах зээлийн нийгэмд байрны 1 м.кв-ын үнэ 2 сая гаруй төгрөгт хүрч залуу гэр бүлүүд орон сууц худалдан авах боломжгүй байгаа билээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр залуу гэр бүлүүдэд орон сууц худалдан авахад ямар боломж байгааг харуулах, авлигагүй бол орон сууцны үнэ ямар байж болох талаар бодит мэдээллийг олон нийтэд өгөх зэрэг ач холбогдолтой юм.
Авлигагүй орон сууц төсөл нь олон нийтэд ил тод, реалити нэвтрүүлэг хэлбэрээр явагдах учраас энэхүү төсөлд оролцох компаниуд, барилгыг барих үйл явц нээлттэй явагдахаараа онцлог юм. МЗХ-ноос барилгын зураг төсөл гаргаж, барилга байгууламжуудыг барих үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг мөн барилгын материалын түүхий эд нийлүүлдэг үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг компаниудтай хамтран ажиллах тендерийг зарлаад байгаа юм байна. Энэ төслийг хэрэгжүүлэх гол зорилго нь цаашдаа залуучуудыг авлигагүй орон сууцаар хангах, хямд үнэ өртөгөөр барилга бариж болдог гэсэн жишгийг олон нийтэд харуулах, мөн хамгийн тогтворгүй байдаг барилгын салбарын үнийн жишгийг тогтооход оршиж байгаа бөгөөд залуучуудынхаа орон сууцны асуудлыг шийдэхэд хийж байгаа нэгэн томоохон алхам болж байгаа юм.

0 Сэтгэгдэл