Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Мали дахь ажиллагаанд Франц 70 сая евро зараад байна
Малийн умард нутгийн исламын зэвсэгт бүлэглэл, террористуудын эсрэг ажиллагаанд Франц улс нэгдүгээр сарын 11-нээс хойш 70 сая евро зарцуулаад байна гэж Батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан парламентдаа мэдээлжээ. Энэ удаагийнх өмнө нь Афган, Ливид явуулсан цэргийн ажиллагаа бодвол илүү үнэтэй байна гэж тэр мэдэгдсэн байна. Энэ хөрөнгийн ихэнх болох 50 сая еврог Мали руу 4000 цэрэг, 10 мянган тонн галт хэрэгсэл илгээхэд зарцуулжээ. Харин үлдэх 20 сая еврог нь цэргийн техник, түлш, цэргийн албан хаагчдын хоол хүнс, бусад хэрэгсэл тээвэрлэхэд зарцуулсан байна. Малийн исламчуудын эсрэг энэ ажиллагаанд Францын холбоотон АНУ, Их Британи, Белги, Дани, Нидерланд, Испани, Итали, Канадын дэмжлэг байгаагүй бол бүр ч илүү их өртөгтэй тусах байсан гэнэ.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн лхагва гарагт цэргүүдээ гуравдугаар сард Малигаас гаргана гэж мэдэгдсэн юм. Одоо Францын нисэх хүчин Малийн зүүн хойд нутгийн Кидаль хот хавьд исламчуудын байрлалыг дайрч байгаа юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан