Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
МОНГОЛ УЛС ДАХЬ ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛД ОРОЛЦОХ УРИЛГА


Танилцуулга: 2010 онд Монгол Улсын Их Хурлаас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах  бодлого”-ыг баталсан. Энэхүү бодлогод үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг экспортлох зорилгоор 5600 км төмөр замын суурь бүтцийг 3 үе шаттайгаар барьж байгуулахаар шийдвэрлэсэн.

Монгол Улсын Засгийн газар 2012 оны 121 дүгээр тогтоолоор I ба II үе шатны төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг, 2013 оны 28 дугаар тогтоолоор “барих-ашиглах-шилжүүлэх” (BOT) концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгохоор шийдсэн.

Монгол Улсын Засгийн газар шинэ төмөр замын энэхүү төслийг (цаашид “Төсөл” гэх) төр, хувийн хэвшлийн түншлэлийн концессийн хэлбэрээр хэрэгжүүлэхтэй холбогдуулан дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай тусгай зориулалтын “Шинэ төмөр зам” ХХК (SPV) байгуулахаар шийдвэрлэсэн.

Төслийн тухай: Уг төсөл нь төмөр замын бодлогын I ба II үе шатанд барих 1900 км төмөр замын суурь бүтцийг санхүүжүүлэх, барих болон ашиглах хүрээг хамаарна. “Монголын төмөр зам” ТӨХК нь “Шинэ төмөр зам төсөл”-ийн дараах чиглэлүүдийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна. Үүнд:

-          Таван толгой – Сайншанд чиглэл (400 км),

-          Сайншанд – Баруун-Урт чиглэл (350 км),

-          Баруун-Урт – Хөөт чиглэл (140км),

-          Хөөт – Чойбалсан (150км),

-          Хөөт – Бичигт (200 км),

-          Хөөт – Нөмрөг (380 км),

-          Таван толгой – Гашуун сухайт (367км).

Төслийн өртөг: “Монголын төмөр зам” ТӨХК-ийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлээр “BOT” нөхцлөөр төслийн нийт өртгийг 5.2 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон.

Урилга: “Монголын төмөр зам” ТӨХК үүгээр хөрөнгө оруулагчдыг “Шинэ төмөр зам” ХХК-ийн 49 хувьд хөрөнгө оруулахыг урьж байна.

Санал авах хугацаа: Сонирхож буй хөрөнгө оруулагчид оролцох хүсэлтээ Улаанбаатарын цагаар 2013 оны 03 дугаар сарын 14–ний өдрийн 17:00 цагаас өмнө “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэд албан ёсоор бичгээр investor@mtz.mnцахим хаягт ирүүлнэ үү.

Тодруулга авах: Энэхүү урилгатай холбоотой аливаа тодруулга авах хүсэлтийг “Шинэ төмөр замын төслийн талаар тодруулга хүсэх тухай” гэсэн гарчигтайгаар investor@mtz.mnцахим хаягт ирүүлж болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан