Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Мэс заслын дараахь У.Чавесын зургийг дэлгэлээ
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 11-нд Кубын Гаванад мэс засал хийлгэхээр эх орноосоо мордсоноос хойш нэг ч удаа олны өмнө гараагүй Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын зургийг анх удаа олон нийтэд дэлгэн харууллаа. Түүний бие хорт хавдрын дөрөв дэх мэс заслынхаа дараа нэг хэсэг амьсгалын замын халдвар авч, хүнд байна гэж байсан ч сүүлийн үед дээрдэж, эмчилгээ сайн авч байгаа хэмээн Венесуэлийн эрх баригчид мэдэгдэж байгаа. Гэвч Ерөнхийлөгчийнхөө эрүүл мэндэд санаа зовнисон венесуэльчууд У.Чавесын тухай мэдээг сэтгэл түгшин хүлээж байсан юм. Харин пүрэв гаригт гэр бүлийнхэнтэйгээ авахуулсан Ерөнхийлөгчийн зургийг олон нийтэд дэлгэж, У.Чавесын биеийн байдал үнэхээр дээрдсэн гэдгийг харууллаа.

 Зурагт гарснаар У.Чавес Гавана дахь эмнэлэгт хоёр охинтойгоо инээлдэн юм ярьж, бас Кубын коммунист намын төв хэвлэл “Гранма”-г уншиж байгаагаар харуулжээ.  У.Чавесын бие харьцангуй дээрдсэн ч амьсгалын аппарат зүүж байгаа учир хүмүүстэй ярихад хүндрэлтэй байгаа гэдгийг албаныхан мэдэгдсэн байна. Тиймээс тэрээр бичгээр заавар тушаалаа гаргаж байгаа гэнэ.
У.Чавес сүүлийн 18 сарын дотор дөрвөн удаа мэс засалд орж, хэдэнтээ химийн эмчилгээ хийлгэж байгаа юм.
Б.Сэвжидмаа
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан