Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Багдадад болсон дэлбэрэлтээр 37 хүн нас барлаа
Иракийн нийслэл Багдад
ням гарагт болсон цуврал дэлбэрэлтийн улмаас 37 хүн амь алдаж, 130
орчим хүн бэртэж шархадсан байна. Дэлбэрэлт нийслэлийн мусульман-шийтүүд
амьдардаг дүүрэгт болжээ. Хамгийн том дэлбэрэлт хотын зах дээр болсон
бол нийслэл болон хот орчимд нийтдээ таван машин дэлбэрчээ. Үүнээс гадна
цагдаагийнхан хоёр ч машинд тавьсан бөмбөгийг аюулгүй болгосон байна.
Одоогоор дэлбэрэлтийн хариуцлагыг ямар ч байгууллага хүлээгээгүй байгаа ч
“Иракийн исламын улс” байгууллагын “Аль-Кайда” бүлэглэлтэй ойр сунитын
алан хядагчид үйлдсэн байж магад хэмээн таамаглаж байна. Энэ
бүлэглэлийнхэн шийтүүдийг итгэл үнэмшлээсээ урваж ираны шийтүүдтэй
холбоотой хэмээн буруутгадаг юм. Энэ өдөр бас Багдадаас баруун зүгт
орших Фаллужа хотод зэвсэгт дайчид цэргийн харуул руу гал нээж нэг
энгийн иргэний аминд хүрч, таван ч хүнийг шархдуулсан байна.
Сунитууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхнээс шийтүүдийн тэргүүлж байгаа Иракийн Засгийн газрын үйл ажиллагааг идэвхтэй эсэргүүцэж байгаа юм.
Иракийн нийслэл Багдад
ням гарагт болсон цуврал дэлбэрэлтийн улмаас 37 хүн амь алдаж, 130
орчим хүн бэртэж шархадсан байна. Дэлбэрэлт нийслэлийн мусульман-шийтүүд
амьдардаг дүүрэгт болжээ. Хамгийн том дэлбэрэлт хотын зах дээр болсон
бол нийслэл болон хот орчимд нийтдээ таван машин дэлбэрчээ. Үүнээс гадна
цагдаагийнхан хоёр ч машинд тавьсан бөмбөгийг аюулгүй болгосон байна.
Одоогоор дэлбэрэлтийн хариуцлагыг ямар ч байгууллага хүлээгээгүй байгаа ч
“Иракийн исламын улс” байгууллагын “Аль-Кайда” бүлэглэлтэй ойр сунитын
алан хядагчид үйлдсэн байж магад хэмээн таамаглаж байна. Энэ
бүлэглэлийнхэн шийтүүдийг итгэл үнэмшлээсээ урваж ираны шийтүүдтэй
холбоотой хэмээн буруутгадаг юм. Энэ өдөр бас Багдадаас баруун зүгт
орших Фаллужа хотод зэвсэгт дайчид цэргийн харуул руу гал нээж нэг
энгийн иргэний аминд хүрч, таван ч хүнийг шархдуулсан байна. Сунитууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхнээс шийтүүдийн тэргүүлж байгаа Иракийн Засгийн газрын үйл ажиллагааг идэвхтэй эсэргүүцэж байгаа юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























