Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Пап ламын хараа, сонсгол мууджээ
Католик шашны тэргүүн, пап лам XVI Бенедикт энэ сарын 28-нд шашны тэргүүний суудлаасаа буух болсоноо өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарласан. Түүн шиг жанч халахаас өмнө өөрийн саналаар шашны тэргүүний суудлаасаа татгалзсан пап лам сүүлийн зургаан зууны түүхэнд гараагүй учир католик шашинтнуудын хувьд энэ явдал цочир сонин мэдээ болсон юм. Гэвч пап ламын бие, эрүүл мэнд өдөр ирэх тусам доройтсоор үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нэн бэрх болсон тул шинэ пап лам сонгоход хүрээд байгаа юм. Олны нүднээ илт турж, эрүүл мэнд нь доройтож буй пап ламын талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч түүний сонсгол муудаж, зүүн нүд нь огт харахаа больсон гэнэ. Түүнийг тив алгассан холын аян замд явах хэрэггүй гэж эмч нар нь зөвлөж байгаа ч дэлхийн 1,2 тэрбум хүн шүтэн биширдэг католик шашны тэргүүний гүйцэтгэх ёстой үүрэг хариуцлага хойш суух аргагүй болдог тул XVI Бенедикт алба ажлаа ийнхүү шилжүүлэхэд хүрээд байгаа юм. Тэрээр өчигдөр буюу ням гаригт Ватиканд хуран цугларсан сүсэгтнүүдийн өмнө сүүлчийн айлдваруудынхаа нэгийг айлдахдаа өөрийнх нь төлөө болоод шинэ папын төлөө залбирахыг хүссэн байна.
mgh
Католик шашны тэргүүн, пап лам XVI Бенедикт энэ сарын 28-нд шашны тэргүүний суудлаасаа буух болсоноо өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарласан. Түүн шиг жанч халахаас өмнө өөрийн саналаар шашны тэргүүний суудлаасаа татгалзсан пап лам сүүлийн зургаан зууны түүхэнд гараагүй учир католик шашинтнуудын хувьд энэ явдал цочир сонин мэдээ болсон юм. Гэвч пап ламын бие, эрүүл мэнд өдөр ирэх тусам доройтсоор үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нэн бэрх болсон тул шинэ пап лам сонгоход хүрээд байгаа юм. Олны нүднээ илт турж, эрүүл мэнд нь доройтож буй пап ламын талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч түүний сонсгол муудаж, зүүн нүд нь огт харахаа больсон гэнэ. Түүнийг тив алгассан холын аян замд явах хэрэггүй гэж эмч нар нь зөвлөж байгаа ч дэлхийн 1,2 тэрбум хүн шүтэн биширдэг католик шашны тэргүүний гүйцэтгэх ёстой үүрэг хариуцлага хойш суух аргагүй болдог тул XVI Бенедикт алба ажлаа ийнхүү шилжүүлэхэд хүрээд байгаа юм. Тэрээр өчигдөр буюу ням гаригт Ватиканд хуран цугларсан сүсэгтнүүдийн өмнө сүүлчийн айлдваруудынхаа нэгийг айлдахдаа өөрийнх нь төлөө болоод шинэ папын төлөө залбирахыг хүссэн байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
jh
hjkhj
2013.02.18
2013.02.18
























