Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
АНУ-ын Миссисипи мужид боолчлолыг сая л албан ёсоор халлаа
АНУ-ын Үндсэн хуульд заасан боолчлолыг халах тухай заалтыг Миссисипи муж сая л хэрэгжүүлэх болж халсан байна. Энэ бол тус улсын нутаг дэвсгэрт боолчлолыг халах тухай хуульчилснаас хойш 148 жилийн дараа болж байгаа хэрэг юм. Өнгөрсөн оны сүүлчээр найруулагч Ствиен Спилбергийн “Линкольн” кино гарсны дараа Миссисипийн их сургуулийн поктор Ранжан Батре тус мужид Үндсэн хуулийн энэ заалтыг өнөө хүртэл хэрэгжүүлж, хульчлаагүй болохыг илчилсэн байна.
Хэдийгээр 1995 онд  тус мужийн төлөөлөгчдийн танхим, сенат Үндсэн хуулийн 13 дугаар заалтыг санал нэгтэй дэмжсэн ч үүнийгээ АНУ-ын холбооны шүүхэд өнөө болтол албан ёсоор илгээгээгүй юм байна. Тэгэхээр өнөөдрийг хүртэл тус мужид боолчлол үргэлжилсээр байгаа гэж үзэж болох нь.
Боолчлолыг албан ёсоор халах тухай Үндсэн хуулийн 13 дугаар заалтыг 1865 оны арванхоёрдугаар сарын 6-нд АНУ-ын 36 мужийн дөрөвний гурав буюу 27 мужийн саналаар баталж байжээ. Зарим мужууд бараг 100 жил өнгөрсний хойно энэ заалтыг хүлээн зөвшөөрч хуульчилсан байдаг. Тухайлбал Кетукки муж гэхэд л 1976 онд хуульчилжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан