Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
УКРАИН МАЯГИЙН ПАРЛАМЕНТ
тийм л мундаг улс юм бол гадны нөлөөнд автаж ганхмааргүй юм бишүү.
Mongol shig archaagvi uls bish shv Ukrain bol tom uls 425 hottoi 50 garui say hvn amtai europiin bvh l metaluurgiin tvvhii ediig hangadag,hvnd aj vildwerlel undur hugjisun,AN ongots bolon usan ongots,mashin mehnizmiig vildwerlegch bas huduu aji ahuin mash tom uls shv ta nar nitii neg untsuguus ni har awilgal heel hahuul baisan ch mongol shig zam hargui hot tuluwlultiin bodloggvi bish strategeer hugjij bgaa ireedvid mash tom hugjiltei uls boloh gazar shv.Orosiin hvn amiig hvnsnii bvteegdehvvneeree hangadag yum Orosiin geopolitek ukrainiig europd aldahgvin tuld zoriud uls turiig ni ganhuulj bdg yum shv.
Украины парламентын сөрөг хүчний гишүүд энэ сарын 5-ны өдрөөс эхлэн танхимынхаа хаалгыг дотроосоо түгжиж бүгээд 15 хонож байна.
Зөвлөлтийг задарсны дараа түүхэндээ анх удаа тусгаар улс болсон олон орны нэг нь Украин.

Шинээр өрх тусгаарласан “нялхсын” бүх л өвчнийг энэ улс туссан. Авлига, олигархичлал, “зэрлэг” хувьчлал, ядуурал, шударга бус сонгууль, эрх мэдлээ урвуулан ашиглах, парламентын хямрал гээд “нялхсын” олон өвчин бий. Ихэнх орон эдгээр өвчнөөс үтэр түргэн салахыг хичээж, давсан нь байгаа ч зарим нь давж чадаагүй.
Украины хувьд дийлэнх эмгэгээсээ салаагүй төдийгүй зарим нь бүр ужиграад архагших төлөвт орсон гэж болно. Энэ архаг эмгэг нь парламентын хямрал нэртэй.
Украины парламент буюу Дээд Рада нь “Улбар шар” хувьсгалын үр дүнд Ющенко Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас эхлэн Украинчуудын төдийгүй дэлхийн нийтийн анхаарлыг татах болсон. Радагийн улс төрийн үүрэг ч нэмэгдсэн юм. Учир нь энэ хувьсгалаар тус улсын үндсэн хуулинд өөрчлөлт орж урд нь Ерөнхийлөгчийн гүйцэтгэдэг байсан олон үүргийг парламент гүйцэтгэж байгаа. Тухайлбал, 2006 онд парламент нь Ерөнхий сайд, Батлан хамгаалахын ба Гадаад хэргийн сайдыг томилох эсвэл түдгэлзүүлэх, цаашлаад Ерөнхий сайдын санал болгосны дагуу Засгийн газрын бусад гишүүнийг батлах эсвэл татгалзах эрхтэй болсон. Урд нь энэ бүхнийг Ерөнхийлөгч дангаар шийддэг байсан бол шинэчлэлийн дараа ийнхүү парламенттай зөвшилцөн шийддэг болсон юм. Ингээд л ээдрээ эхлэх нь тэр. Эрх мэдлийн төлөөх самуунд намууд хоорондоо яаж эвсэл болж нэгддэг, яаж тардаг вэ гэдгийг жинхэнэ яруу тодоор харуулж, сонгогчдоо нэг өдөр ч уйдаасангүй. Жишээлэхэд, 2006 онд парламентын олонх эвслийг бий болгон Ерөнхий сайдыг сонгох гэж бүтэн гурван сар болов. Олонхи болсон намуудын эвсэл л Ерөнхий сайдыг томилох болохоор аргагүй биз. Ингээд удаж удаж тухайн үеийн Ерөнхийлөгч Ющенко нь өөрийн гол өрсөлдөгч, “заналт дайсан” одоогийн Ерөнхийлөгч Януковичийг бараг л хүчинд нь автан байж Ерөнхий сайдаар томилж байсан удаатай. Их эелдгээр хэлэхэд нэг нэгнээ үзэн яддаг хоёр хүний нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь парламентын олонхиор дэмжүүлэн Ерөнхий сайд болчихоор улсын ажил ямар байх нь ойлгомжтой. Энэ ээдрээ нь явсаар Украины парламентын ажил нэртэй нэгэн өвөрмөц шоуны төрөл үүсэх дээрээ тулсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй биз. Улс төр гэдэг ямар сонирхолтой шоу байж болдгийг хамгийн тодоор харуулж байгаа нь энэ удаагийн буюу долоо дахь сонгуулиар гарч ирсэн парламент юм.
Украиныг хөгжүүлнэ, мандуулна чухамхүү цэнгэлийн манлайд хүргэнэ гэж гарч ирсэн ард түмний төлөөлөл хуралдааны эхний өдөр л хоорондоо зодолдон “од” болцгоолоо. Шоронд хоригдож байгаа экс Ерөнхий сайд Тимощенкогийн үүсгэн байгуулсан сөрөг хүчний эвсэлд эцэг хүү хоёр гишүүн орохгүй гэсний хариуд эвслийнхэн нь тэднийг гэр бүлээр нь урвагч гэж нэрлээд барьж авч зодов. Зүгээр нэг зодчихсонгүй танхимаас хөөж гаргаад үүдийг нь дотроос нь хаан олонхийг оруулахгүй болгосон. Цаашлаад, сөрөг хүчин нь ингээд ч зогссонгүй спикерийг сонгох, шинэ Ерөнхий сайдыг сонгохоор санал хураалт явуулахгүй гэж танхимын индрийг хүч түрэн эзэлсэн. Ингээд л өдөр алгасахгүй шахуу зодоон хийдэг болов. Сөрөг хүчний тоонд багтдаг хэт үндсэрхэг үзэлт намын гишүүд нь парламент бол нийтэд нээлттэй байх ёстой гэж мэдэгдэн таслагч барьж гүйгээд парламентын байрыг тойрсон төмөр хашааг бүгдийг нь шахуу тайрсан. Парламентын гишүүд энэ мэт шоунаас уйдаад эхнээсээ хуралдаанд суухгүй болсон тул сууж байгаа хэд нь “өмнөөс нь санал өгөх” нэртэй мэргэн арга хэрэглэн хууль баталдаг болсонд гайхах зүйл үгүй. Сөрөг хүчин нь үүнийг бараг л анаж байсан гэж болно. Тэд хүний өмнөөс санал өгсөн гишүүнийг бүх эрхийг нь хасаад найман жил хорьж байх хүртэл өвөрмөц хуулийн төслүүд санал болгож эхэлсэн юм. Олонх үүнийг нь мэдээж зөвшөөрөөгүй. Зөвшөөрөхгүй байгаад нь уурласан цөөнх “тэмцлийн хурц хэлбэрт” шилжин хуралдааны танхимын үүд хаалгыг битүүмжилсэн гэдгийг дээр дурдсан. Тэд гарын хээгээр ажилладаг санал хураалтын шинэ системийг ажиллуулж эхлэхийг шаардсан. Сөрөг хүчнийхэн олонхийн нэг ч хүнийг дотогш оруулахгүй болгон түр оромж байгуулан үрлэжээ. Худалч хүн бол Украины парламентын сөрөг хүчний гишүүд танхимыг дотроос нь түгжин сандал ширээг нь эвдэн гал түлж, цагаан цамц ба зангиагаараа хөнгөн зууш хийж идээд булан тохойд нь морь харж байна гэж хэлэх байсан биз. Ингэж тэмцлийн хурц хэлбэрт шилжихийн шалтгаан нь тун энгийн. Хуулийн дагуу парламент нь 30 хоногийн туршид хуралдалгүй, өөрөөр хэлбэл үүрэгт ажлаа гүйцэтгээгүй тохиолдолд Ерөнхийлөгч тус парламентыг хугацаанаас өмнө тараан, шинэ сонгууль зарлах эрхтэй аж. Тэгэхээр сөрөг хүчнийхэн Украины парламентын танхимд ахиад 15 хоног амьдрах хэрэгтэй болно. Сөрөг хүчний зарим гишүүн нь хугацаанаас өмнөх сонгууль болвол ялах нь гарцаагүй гэсэн мэдэгдэл хийж, намууд нь сонгуульд бэлдээд эхэлсэн тухай мэдээ ч байна.
Харин олонхи нь улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой хууль журам батлан тасралтгүй ажиллаж байх ёстой гишүүд үндсэн ажлаа хийлгүй шоудаж байгаагаас болж Украины эдийн засаг асар их хохирол амсч байгаа тухай ярьцгааж эхлэв. Үүний дээр парламентын сонгууль гэдэг олон арван сая ам.долларын өртөгтэй нүсэр ажиллагааг хэдхэн улстөрчийн амбициас болоод ойр ойрхон хийх боломжгүй гэж байгаа юм.
Нарийн яривал Ерөнхийлөгч 30 хоног хуралдаагүй парламентыг тараах эрхтэй гэсэн болохоос заавал тараана гэсэн заалт огт байхгүй гэдгийг сөрөг хүчнийхэнд анхааруулжээ. Тэгээд ч одоогийн Украины Ерөнхийлөгч В.Янукович нь парламентын олонх болж байгаа эвслийн хүн. Гэтэл үнэхээр л эх орныхоо төлөө шударга хууль батлан ажиллахын төлөө байгаа Украины парламентын олонхи яагаад хурууны хээгээр ажилладаг санал хураалтын системийг ажилд оруулахаас цааргалаад байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирэх зүйн хэрэг. Яагаад бүгд хуралдаандаа сууж болдоггүй юм бэ? Хариулт тун энгийн. Олонхи бодлогоо явуулж, түүндээ таарсан хууль батлахад гишүүн бүр нь хуралдаанд суух шаардлагагүй. Олонхийн доторх цөөн хэдэн хүн тэдний өмнөөс бүгдийг шийдээд баталчих юм чинь. Ийм байхад олонхи нь өөрийн эрх мэдлээ ашиглаад хувийн ажлаа амжуулж байх өөрт нь тэр, эвсэлд нь ашигтай гэсэн үг.
Хачирхалтай нь, хурууны хээ таньдаг системийг одоо ажилд орууллаа ч Украины парламентын ажил эхлэхгүй. Учир нь сөрөг хүчнийхэн шоугаа дундаас нь тасалвал ялагдсан болж таарах болохоор яаж ч байсан дахин сонгууль эхлэх хүртэл гүрийхээс өөр аргагүй. Ацан шалаа гэж үүнийг л хэлэх байх.
Украины парламентад болж байгаа энэ шоуг нам, эвсэл бүлгийн ашиг сонирхлын зөрчилдөөний хамгийн хурц хэлбэр гэж болно. Украины парламентын гишүүн болгон урдаа барьдаг ард түмний ашиг сонирхол гэгч зүйл алдагдаад байгаа нь харамсалтай. Дараагийн сонгуулиар одоогийн олонх эсвэл цөөнх гэлтгүйгээр ийм авир гаргаж байгаа гишүүдийг дахин сонгох хэрэг байгаа эсэх талаар Украинчууд тун ч нухацтай бодож эхлэх нь гарцаагүй. Украин маягийн парламентаа гэж...

0 Сэтгэгдэл
2013.02.20
2013.02.20