Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Оросын дөрөв дэх баян В.Потанин бүх хөрөнгийнхөө тал хувийг бусдад зориулна
Оросын тэрбумтан Владимир Потанин бүх хөрөнгийнхөө талаас доошгүй хувийг бусдын сайн сайхны тусын тулд зориулна гэдгээ мэдэгдлээ. Тэрээр Америкийн тэрбумтан, дэлхийн тэргүүн баячууд болох Билл Гейтс, Уоррен Баффет нарын санаачилсан “Giving Pledge” хэмээх аянд нэгдэж байгаа аж. Энэхүү аянд нэгдэж, гарын үсэг зурсан баячууд хөрөнгийнхөө хагасаас илүүг бусдын төлөө зориулах ам өгдөг ёстой. Одоогоор тус санаачилгад 105 хүн нэгдэж, гарын үсгээ зурсан бөгөөд тэд 500 тэрбум ам.долларыг бусдын төлөө зориулахаар болоод байгаа юм.
Оросын баячуудын жагсаалтад дөрөвт бичигддэг В.Потанин 14,5 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд 46-д ордог хэмээн “Forbes”-ын шинжээчид тооцсон байдаг. Тэрээр ЗХУ нурах үеэр өмч хувьчлалаар уул уурхай, банк санхүү гээд олон салбарт өөрийн гэсэн хөрөнгөтэй болж авсан нэгэн. Өдгөө 52 настай тэрбумтан дэлхийд никель үйлдвэрлэлээр тэргүүлдэг “Норильск Никель” компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг юм.
 Тэрээр 1990-ээд оноос хойш боловсрол, соёл урлаг, музейн, оюутны тэтгэмж тэтгэлэг гээд олон төрөл зүйлээр нутаг нэгтнүүддээ гар сунгаж, цөөнгүй сая долларыг зарцуулсаар ирсэн ч одоо дорвитой хөдлөх цаг нь болсон гэж үзсэн бололтой. Тэрээр өөрийнхөө энэ жишээгээр Орос оронд сайн санааны, өглөгийн их аяныг өрнүүлэн сэргээхийг хүсч буйгаа мэдэгдсэн юм. ОХУ өдгөө 96 тэрбумтантай болсноороо дэлхийд дээрээсээ зургаад бичигддэг болоод байгаа билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан