Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Энэтхэгт дахиад гурван охиныг хүчирхийлж амийг нь хөнөөжээ
Энэтхэгийн Махараштра мужид 6, 9, 11 настай эгч дүү гурван охиныг хүчирхийлж амийг нь хөнөөсөн бузар хэрэг гарлаа. Ядуу айлын гурван охиныг хоёрдугаар сарын 14-нд хичээлээсээ тараад ирж байснаас нь хойш хэн ч хараагүй гэнэ. Дөрөв хоног эрсний эцэст тэднийг алаад худагт хаясан байхыг нь олжээ. Өвөг эцгийнх нь хэлснээр бол тэдэнд хоол өгнө гэсэн нэгэн танихгүй хүнийг дагаж явсан гэнэ. Цагдаагийнхан хэрэгтнийг олохын оронд золгүй явдал байсан гэж орхих гэсэн ч нутгийн иргэдийн эсэргүүцэл, шаардлагаар ажлын хэсэг гарган мөрдөн шалгаж эхэлсэн байна. Энэтхэгт эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын асуудал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд 23 настай  оюутан бүсгүйг Делигийн автобусанд зургаан залуу хүчирхийлж зодсоны дараа тэрээр эмчлүүлж байгаад нас барснаас  хойш  хүчтэй яригдаж олны эсэргүүцэл идэвхжээд байгаа юм. Энэтхэгийн олон хотод жагсаал цуглаан болж хэрэгтнүүдийг хатуу цээрлүүлэх, улмаар эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэрэгтэй ширүүн  тэмцэхийг уриалж эхэлсэн юм.
Хоёрдугаар сарын 4-нд Энэтхэгийн Ерөнхийлөгч Пранаб Мукержи бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдэд ялын дээд хэмжээ өгч байхаар санал оруулаад байгааг парламент зургаан долоо хоног хэлэлцэж эцэслэн шийдэх ёстой юм. Энэ хуулийг баталбал хүчирхийлэгчид долоон жилийн хорих ялаас  цааз хүртэл ял хүлээх болно.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан