Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Шувууны дайралтад өртжээ
Америкийн Кентукки мужийн Хопкинсвилль хотын оршин суугчид зөвхөн аймшгийн кинон дээр гардаг хачирхалтай үйл явдлын гэрч болцгоов. Олон саяар тоологдох шувууд гэнэт сүрэглэн хотыг бүчин авсан байна. Шувууд хараахан хүн, амьтад руу дайраагүй ч айсандаа гадагш гарахаа больж, олон сая шувуудын сангаст зам, дээвэр булагджээ. Сүрэглэсэн шувууд үргэж тэнгэрт хөөрөхөд хотыг нарны гэрлээс бүхэлд нь халхалж байжээ. Экологийн байгууллагын мэргэжилтний хэлж байгаагаар цаг уурын өөрчлөлтөөс болж ийнхүү хотын орчим олноор сүрэглэн иржээ. Цаг агаар тэгээс доош буугаагүй болохоор хөрс хөлдөөгүй нь шавьжаар хооллодог шувуудад амьдрахад таатай болсон аж. Иймд тэд өвөл дуустал хотыг эзэгнэхээр шийдсэн бололтой гэж мэргэжилтнүүд мэдэгджээ.
Хопксинвилль хотод 35 мянган хүн амьдардаг бөгөөд бүгд шувууны сангаснаас болж цагаан болсон зам, дээвэр зэргийг цэвэрлүүлэхээр халдвартай тэмцэх албанд хандсан байна.
Хопксинвилль хотод 35 мянган хүн амьдардаг бөгөөд бүгд шувууны сангаснаас болж цагаан болсон зам, дээвэр зэргийг цэвэрлүүлэхээр халдвартай тэмцэх албанд хандсан байна.
0 Сэтгэгдэл
























