Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Диана гүнжийн алдартай даашинзуудыг худалдана

Диана гүнжийн олны сэтгэлд хоногшин үлдсэн даашинзуудыг дуудлагаар худалдахаар болжээ. Томоохон баяр ёслолын ажиллагаан гүнжийн гоёж байсан 10 даашинзыг үнэ хаялцуулах юм байна. Эдгээр даашинз дунд Диана гүнж АНУ-д айлчлах үеэр Цагаан ордны хүлээн авалтанд алдарт жүжигчин Жон Траволтатай бүжиглэхдээ өмссөн алдартай хар даашинз ч багтаж байгаа аж.  Диана гүнж Цагаан ордны хүлээн авалтанд оролцохдоо Жон Траволтатай бүжиглэхийг өөрөө эхэлж хүссэн гэлцдэг. Түүний энэ хүсэлтийг тэргүүн хатагтай Нэнси Рэйган жүжигчинд хэлснээр тэд хамтдаа 20 минут шахам бүжиглэсэн юм. Гүнжтэй бүжиглэснээ яг л үлгэрт гардаг шиг хэмээн Жон Траволтагийн ярих дуртай тэр хүлээн авалтын гоёл, Диана гүнжийн гоо үзэсгэлэн тухайн үедээ олныг шагшуулж байлаа.  Энэхүү түүхтэй даашинзаас гадна Катерин Уолкерийн таван ч даашинз энэ цуглуулгад багтаж байна. Уг дуудлага худалдаанаас 800 мянган фунт буюу сая гаруй ам.доллар олохоор тооцоо гараад байгаа бөгөөд бүгдийг нь буяны үйлсэд зориулах ажээ.




0 Сэтгэгдэл
gehdee yamarch medremj alga bi lav iim daashinzuudiig hezee ch umsuhgui
uhsen hunii huwtsas bi law avch umsuhguideg
Хамгийн их уншсан