Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Абрамович 100 сая фунтээр засвар хийх үү

Лондон хотын Кенсингтон ба Челси дүүргийн удирдлагууд Оросын тэрбумтны төлөвлөгөөг авч хэлэлцээр болсон тухай “Evening Standard” сонин мэдээлж байна. Энэ төлөвлөгөө нь Абрамович өөрийн худалдаж авсан түүхэн ач холбогдолтой байрандаа сэргээн засвар хийх болсонтой холбоотой. Уг нь байр нь цагтаа Английн зураач Жеймс Уистлерийнх байсан, Темза мөрөн рүү харсан цонхтой аж. Урьдчилсан байдлаар түүхэн байрыг нөхөн сэргээх төсөл нь дэмжлэг авсан бол эцсийн шийдвэрийг дараа долоо хоногийн мягмар гарагт дүүргийн хурлаар шийднэ. Абрамович нь худалдаж авсан байраа хуучин эзэн Уистлерийн зурагт дүрслэгдсэнтэй адил болгон өөрчлөхийг хүсчээ. Гол барилга дотор Темза мөрөн рүү харсан танхимыг засна. Мөн нэг жигүүрийн барилгыг зочид, зарц нар зориулсан байр болгон өөрчлөх аж. Үүний дээр гараашуудыг нураан оронд нь эхнэрийн хамт цуглуулсан уран зургаа дэлгэн тавих студи байгуулах санаатай байгаа юм. Дүүргийн эрх баригчид засвар хийхийг зөвшөөрвөл гурван жилийн дотор дуусгах аж. Энэ засварт Абрамович 100 сая фунт стерлинг зарцуулна.

0 Сэтгэгдэл