Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Дели хотноо үймээн дэгдэв
Лхагва гарагаас эхлэн Энэтхэгийн үйлдвэрчний эвлэлүүдийн уриалсны дагуу сая сая хүн хоёр долоо хоногийн хугацаатай бүх нийтийн ажил хаялт зарлаад байна. Үйлдвэрчний эвлэлүүд, тэднийг дэмжигчид нь инфляцыг сааруулах, ажилгүйдлийг багасгах, цалин хөлс нэмэх талаар яаралтай арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардаж байгаа юм. Мөн Энэтхэгт эрх барьж байгаа Нэгдсэн хөгжингүй эвслийн Засгийн газраас зарласан эдийн засгийн либералчлах, тухайлбал эдийн засгийн хэд хэдэн салбарыг гадаадын хөрөнгө оруулалтад чөлөөтэй болгоход чиглэсэн бодлогыг эсэргүүцэж байгаа аж. Дизель түлшний үнэ сүүлийн үед өсч байгаа нь хүмүүсийн дургүйцлийг хамгийн ихээр хүргэж байна. Ажил хаялтад банкны сая гаруй ажилтан оролцож байгаа болохоор Энэтхэгийн санхүүгийн салбар огт ажиллахгүй байна.
Гэхдээ чоно борооноор гэдгээр ажил хаялтыг далимдуулан олныг хамарсан үймээн зохион байгуулагчид гараад ирсэнд гайхах зүйлгүй. Пүрэв гарагт шилжих шөнө Делигийн дагуул хот болох үйлдвэрлэлийн Ноидад цугласан хүмүүс гэнэт ойролцоох үйлдвэр, байгууллагуудын байшин барилга руу дайрч, шатах шингэн бүхий сав шидлэн, машин шатааж эхэлжээ. Улмаар цөөн хэдэн харуулын эсэргүүцлийг дарсан далимдуулагчид дээрэм тонуул хийж, зурагт, ус буцалгагч, компьютер, принтер зэргийг зөөжээ. Үйлдвэрийн эзэд нь энэ үймээний улмаас учирсан хохирлыг 11 сая ам.долларт хүрсэн гэв. Цагдаагийнхан үймээн болсон газар хэтэрхий оройтож ирсэн ч эмх замбараагүй байдал дэгдээсэн 71 хүнийг саатуулсан байна.

0 Сэтгэгдэл