Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Өмнөд Солонгос анхны эмэгтэй ерөнхийлөгчөө хүлээж байна
Өмнөд Солонгос түүхэндээ анхны эмэгтэй ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолыг хийх гэж байна. Барууны “Сэнури” намын нэр дэвшигч Пак Кын Хе сонгогчдоос 51.7 хувийн санал авсан юм. Тангараг өргөх ёслол Сэул хотын төвд Үндэсний хурлын ордны өмнөх талбайд болно. Энэ ёслолд алдарт “Gangnam Style” хит дууны зохиогч, өмнөд солонгосын рэпер Psy оролцох юм байна. Харин түүнийг ямар дуу дуулах тухайд одоохондоо мэдээлээгүй байна.
Пак Кын Хе сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр эдийн засгийн либералчлах, ажлын байр нэмэгдүүлэх, ард иргэдийн амжиргааг сайжруулах болон Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангана гэж амлаж байсан юм. Мөн умард Солонгост хүнсний тусламж үзүүлэхийг  сэргээж, харилцаагаа сайжруулахаар ярьсан юм.
Өдгөө 60 настай Пак Кын Хе нь тус улсын амь үрэгдсэн ерөнхийлөгч Пак Чон Хи-гийн охин юм.
0 Сэтгэгдэл
Ийм хун манайд хэрэгтэй байна даа.
Хамгийн их уншсан