Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Аймгуудын өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлжээ
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монголд анх удаа орон нутгийн өрсөлдөх чадварыг судалж, тайлан гаргажээ. Ингэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу судалсан гэдгийг судалгааны багийнхэн хэлж байлаа. Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаагаар Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулах замаар тодорхойлж өрсөлдөх чадварын индексийг тооцон гаргажээ. Тайлан нь аймаг бүрийн нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээс гадна бизнес эрхлэгчдийн үнэлэлт, хүлээлтийг харуулж, 180 өгөгдөл өгч өрсөлдөх чадварыг цогоор нь хэмжсэн байна.
Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Орхон аймаг түрүүлсэн бол Өмнөговь, Дархан-Уул аймаг удаалжээ. Харин Дундговь аймаг бусад аймагтайгаа өрсөлдөх чадвараараа хамгийн муу үзүүлэлттэй гарчээ.
Аймгуудын өрсөлдөх чадварыг хойш нь татсан зүйл нь авто зам, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрийн хөгжил, авлига хүнд суртал, эрүүл мэнд, боловсролын тогтолцоо, уул уурхайн орлогын тэгш бус хуваарилал, ашиглалт хойш нь татсан байна.
Тухайлбал, Баянхонгор, Архангай, Хөвсгөл зэрэг аймгийн бусад аймагтай өрсөлдөх чадварыг авилга, хээль хахууль хойш нь зулгаажээ. Тиймээс аймгуудын хөгжлийг энэ мэтээр хойш нь татаж байгаа асуудлыг шийдэх нь холбогдох хүмүүст нь холбоотой. Тодорхой хэлбэл, аймаг, сумын хөгжлийг хойш нь татаад байгаа зүйлийг арилгах арга нь мэдээж иргэд, дээрээс нь бодлого боловсруулагчдад шууд хамаатай юм.
Энэ мэтээр бодлого боловсруулагчдад гарын авалга болгох үүднээс энэ судалгааг хийсэн гэж байлаа.

0 Сэтгэгдэл