Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нөөцийн махыг энэ сарын 10-наас худалдаална
а
Нөөцийн махны менежерээр сонгон шалгарсан “Жасто агро” компанийнхны өгсөн мэдээллээр энэ сарын 10-15-ны хооронд нөөцийн махаа худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Одоогоор тус компанийнхан дэлгүүрүүдээ сонгож гэрээ хийх, сав боодлоо бэлтгэх, жижиглэж, савлах зэрэг бэлтгэл ажлаа хангаж байгаа гэнэ. Хороо бүрт доод тал нь хоёр дэлгүүр буюу нийслэлийн хэмжээнд 320 гаруй цэгээр борлуулах нөөцийн махыг өнгөрсөн жилд мөрдөж байсан стандартын дагуу хоёр кг-аар жижиглэж савлан худалдаалах аж. Харин үхрийн мах кг нь 5950, ямааных 5000, хониных 5750 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн гэнэ. Борлуулалтад хяналт тавихын тулд тус компаниас кассын машинтай дэлгүүрүүдийн талоноор нь хянаж, шалгаж явах гэнэ. Өөрөөр хэлбэл, тэд талоныхоо нэг хувийг авчран тооцоо нийлсний дараа, дараагийнхаа махны нийлүүлэлтээ авах эрхтэй болно гэсэн үг. Кассын машингүй дэлгүүрүүдийн хувьд “Ваучер”-ын системийг ашиглахаар болжээ. Гэхдээ дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, хороодтойгоо хамтран “Ваучер”-ыг зорилтот бүлгийн иргэдэд тараах юм байна. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хот дахь агуулахуудад сертификатаар баталгаажуулсан нь 8700.9 тонн, гэрээт зоориудад хүлээгдэж, хүлээн авах үйл ажиллагаа үргэлжилж буй 495.5 тонн, хөдөө орон нутагт 8.2 тонн буюу нийт 9,204.6 тонн махны нөөц төвлөрөөд байна хэмээн ҮХААЯ- наас мэдээллээ.

0 Сэтгэгдэл