Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
“Samsung” нэг тэрбум ам.долларын торгууль төлөхөө болив
АНУ-ын Калифорни мужийн шүүхээс “Samsung” компанийг зохиогчийн эрх зөрчсөн хэргээр “Apple”-д нэг тэрбум ам.долларыг төлөхийг шаардсан шийдвэр гаргасан байснаа өөрчилжээ. Шүүгчид “Samsung”-ийн “Apple” компанид төлөх мөнгийг 40 хувиар хассан байна. Ийнхүү торгуулийн хэмжээг өөрчилсөн нь учирсан хохирлын хэмжээг буруу тооцсонтой холбоотой учир засч залруулж байгаа нь энэ хэмээн тайлбарлажээ.  Одоо “Samsung”-ийн төлөх мөнгөнөөс 450 сая ам.доллар хасагдаж 550 орчим саяыг “Apple”-д шилжүүлэх болоод байна. Дэлхийн смартфоны зах зээлийн хамгийн том өрсөлдөгчид болох “Apple”, “Samsung” хоёр нийтдээ найман өөр улсад зохиогчийн эрхийн маргаанаар шүүхдэлцэж байгаа юм. АНУ-ын шүүх дээр “Samsung” ялагдсан бол Өмнөд Солонгосын шүүх дээр “Apple” ялагдсан юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан