Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Амтлаг хуримын даашинз... бишээ бялуу
Энэ даашинзыг иднэ гэвэл санаанд чинь багтаж байна уу. Үнэхээр ямар сүйт бүсгүй ийм сайхан даашинз шиг бялууг хуримын өдрөө зүсч идэхийг түвдэх билээ. Харин хэн нэгэнд тийм зориг гарна гэж Донна Миллингтон бодсон бололтой. Зургаан настай охиныхоо хүсэлтээр яг хуримын даашинз шиг бялуу хийжээ. 
Нарийн боовчин бүсгүй бялуугаа хийхийн тулд 224 өндөг, 12 кг гурил, 12 кг элсэн чихэр, 12 кг тос ашиглаж, бүтэн долоо хоног бялуугаа хийж, чимэглэжээ.  1,8 метр өндөртэй энэхүү бялуу 2000 зочинд хангалттай хүрэлцэх бөгөөд 6000 мянган фунтийн үнэтэй гэнэ. Гэхдээ тэд бялуугаа худалдахгүй. Удахгүй болох Үндэсний хуримын шоугаар олон нийтэд үзүүлээд дараа нь дэлгүүрийнхээ цонхны хажууд чимэг болгох тавих юм байна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан