Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Улаанбаатар төмөр зам жилд 28-30 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх хүрээнд Монголын талаас оруулах 125 сая ам.доллараар тус нийгэмлэгийн суурь бүтцийн дохиолол холбооны байгууламжийг шинэчлэх, автомат хориглол нэвтрүүлэх чиглэлээр хийсэн судалгааны талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэхүү судалгааг үндэслэн техникийн шинэчлэлийн арга хэмжээг 70 сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дохиоллын системийг нэвтрүүлснээр тээх нэвтрүүлэх хүчин чадал 15-20 хувь хүртэл нэмэгдэж, жилдээ 28-30 сая тн ачаа тээвэрлэх боломжтой болно. Өртөө хоорондын замд нэг биш 2-3 галт тэргийг цувруулан багцаар аялуулснаар тээх нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэнэ. Холбооны системийг суурилуулснаар УБТЗ-ын 1951 онд тавигдсан галт тэрэгний хориг дохио дамжуулах агаарын ган шугамыг буулгаж, радио холбоогоор бүрэн шинэчлэх юм байна.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх хүрээнд Монголын талаас оруулах 125 сая ам.доллараар тус нийгэмлэгийн суурь бүтцийн дохиолол холбооны байгууламжийг шинэчлэх, автомат хориглол нэвтрүүлэх чиглэлээр хийсэн судалгааны талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэхүү судалгааг үндэслэн техникийн шинэчлэлийн арга хэмжээг 70 сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.Дохиоллын системийг нэвтрүүлснээр тээх нэвтрүүлэх хүчин чадал 15-20 хувь хүртэл нэмэгдэж, жилдээ 28-30 сая тн ачаа тээвэрлэх боломжтой болно. Өртөө хоорондын замд нэг биш 2-3 галт тэргийг цувруулан багцаар аялуулснаар тээх нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэнэ. Холбооны системийг суурилуулснаар УБТЗ-ын 1951 онд тавигдсан галт тэрэгний хориг дохио дамжуулах агаарын ган шугамыг буулгаж, радио холбоогоор бүрэн шинэчлэх юм байна.
0 Сэтгэгдэл
























