Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Николас Мадуро Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж эхэллээ
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн амь ахуйдаа өөрийнхөө залгамжлагч гэж зарласан дэд ерөнхийлөгч Николас Мадурод тус улсын армийн командлал үнэнч байж дэмжихээ илэрхийлсэн байна. Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Дьего Молеро “Венесуэлийн арми улс орныхоо нэгдмэл байдал, үндсэн хуулиа сахин хамгаалахад бэлэн байна. Уго Чавесийн өөрийн залгамжлагч гэж нэрлэсэн дэд ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж байна” гэж мэдэгджээ.
Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро Морос 1962 онд төрсөн. 2006 оноос Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад 2012 оны аравдугаар сард дэд ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдаар ажилласан.

1970-80 онд жолооч, Каракасын метронд ажиллаж, үйлдвэрчний эвлэлийн албан ёсны бус гишүүн байсан. Тэрээр “Тавдахь бүгд найрамдах улс” хөдөлгөөнийг санаачлагчдын нэг. 1998 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампани болон Уго Чавесийг суллахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Ингээд 1998 онд венесуэлийн палатын депутат, 1999 онд Үндэсний хуралд сонгогдсон. Тэрээр дээд боловсролгүй ч гэсэн Үндэсний хурлын даргаар сонгогдож байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан