Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Афганд алга болсон орос цэргийг 33 жилийн дараа олов

Афганд 33 жилийн өмнө дайтаж яваад сураггүй болсон орос цэрэг амьд мэнд байгааг саяхан олжээ. Руслан Аушев хэмээх Узбекээс Зөвлөлтийн армид татагдан, Афганд байлдаж байсан энэ эр Шейх Абдулла гэдэг афган нэртэй болж, Херат хэмээх баруун мужид эм найруулан амьдардаг болсон байна. Тэрээр 1980 онд буюу Зөвлөлтийн цэрэг Афганд ороод удаагүй байхад шархдаж сураггүй болсон бөгөөд нутгийн иргэд түүний амийг аварч, сувилсан ажээ. Руслан Афганд бүр суурьшаад нутгийн иргэн мэт болсон байсан бөгөөд орос хэл ойлгож байгаа ч өөрөө ярихдаа тун муу болсон байна. Тэрээр нутгийн бүсгүйг эхнэрээ болгон суусан ч хань ижил нь нас барж, үр хүүхэдгүй хоцорч, одоо ганцаараа амьдардаг гэнэ.
Зөвлөлтийн арми Афганд байлдаж байх үеэр алга болсон 264 хүн байдгаас нь хагас нь оросууд юм байна. Дайн дууссанаас хойш эхний 10 жилд 29-ийг нь олоход тэдний 22 нь нутаг буцахыг хүссэн бол долоо нь Афганд үлдэхийг илүүд үзсэн гэнэ.  Дээрх дайны үеэр Зөвлөлтийн 10 мянган цэрэг амь насаа алдсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан