Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Эмнэлэгт 36 удаа хандсаны эцэст тусламж авч чадалгүй нас баржээ
Японд 75 настай нэгэн ахмад настан амьсгалын дутагдалд орж, түргэн тусламж дуудсан боловч түүнийг 25 эмнэлэг авч эмчлэхээс татгалзаж, 36 удаа буцаагдсаны эцэст амьсгал хураасан явдал гарчээ. Настан бие нь муудмагц түргэн дуудаж, түргэний эмч ч даруйхан иржээ. Түүнийг эмнэлэгт яаралтай хэвтүүлэхээр түргэний машин хоёр цагийн дотор ойролцоох 25 эмнэлэгт 36 удаа хандсан боловч тэр бүртээ татгалзсан хариу авчээ. Эмнэлгүүд сул ор байхгүй, эмч хүрэлцэхгүй байна гэдэг шалтгаан хэлж, өвчтөнийг хүлээн аваагүй байна. Эцэст нь настанг хөрш аймгийнх нь эмнэлэгт хүргэсэн авч, тусламж авч чадалгүй нас баржээ. Энэ явдал Японы эрүүл мэндийн салбарт тулгараад байгаа асуудлыг дахин нэг хүчтэйгээр сануулсан хэрэг боллоо. Зөвхөн энэ удаад ч биш 2009 онд 69 настай бас нэг ахмад настан толгойдоо гэмтэл авч, 14 эмнэлэгт хандсан боловч бас л дээрхтэй ижил шалтгаан хэлээд хүлээж аваагүй бөгөөд тэрээр тусламж авч чадалгүй нас барсан юм. Бүр 2007 оны тоо баримтаар л гэхэд яаралтай тусламж хүссэн 14 мянган өвчтөн дор хаяж гурван эмнэлэгт хандаж байж, эмчлүүлэх газар олдог гэсэн судалгаа гарч байсан юм. Ийнхүү эмнэлгүүд яаралтай тусламж эрсэн өвчтөнүүдээ цаашаа гэдэг хүнлэг бус байдал Японы эрүүл мэндийн салбарын тогтолцоотой шууд холбоотой гэдэг. Тус улсад эмнэлэгт үзүүлж, эмчлүүлэх төлбөр бусад өндөр хөгжилтэй орон, тухайлбал АНУ-тай харьцуулахад бараг 50 хувь хямд байдаг. Үүнээс болоод яаралтай тусламжийг тасгаар дамжуулан эмчилгээ хийлгэх гэсэн хүмүүсийн тоо маш их байдаг. Хамгийн асуудалтай нь, эмнэлгүүд өвчтөнийг буцаасан гэж торгууль шийтгэл хүлээдэггүй, өвчтөнүүд ч эмнэлгийн үйлчилгээг хэт их ашиглахаас сэргийлсэн хязгаар гэж байдаггүйд асуудлын гол нь оршиж байгаа юм.
Японд 75 настай нэгэн ахмад настан амьсгалын дутагдалд орж, түргэн тусламж дуудсан боловч түүнийг 25 эмнэлэг авч эмчлэхээс татгалзаж, 36 удаа буцаагдсаны эцэст амьсгал хураасан явдал гарчээ. Настан бие нь муудмагц түргэн дуудаж, түргэний эмч ч даруйхан иржээ. Түүнийг эмнэлэгт яаралтай хэвтүүлэхээр түргэний машин хоёр цагийн дотор ойролцоох 25 эмнэлэгт 36 удаа хандсан боловч тэр бүртээ татгалзсан хариу авчээ. Эмнэлгүүд сул ор байхгүй, эмч хүрэлцэхгүй байна гэдэг шалтгаан хэлж, өвчтөнийг хүлээн аваагүй байна. Эцэст нь настанг хөрш аймгийнх нь эмнэлэгт хүргэсэн авч, тусламж авч чадалгүй нас баржээ. Энэ явдал Японы эрүүл мэндийн салбарт тулгараад байгаа асуудлыг дахин нэг хүчтэйгээр сануулсан хэрэг боллоо. Зөвхөн энэ удаад ч биш 2009 онд 69 настай бас нэг ахмад настан толгойдоо гэмтэл авч, 14 эмнэлэгт хандсан боловч бас л дээрхтэй ижил шалтгаан хэлээд хүлээж аваагүй бөгөөд тэрээр тусламж авч чадалгүй нас барсан юм. Бүр 2007 оны тоо баримтаар л гэхэд яаралтай тусламж хүссэн 14 мянган өвчтөн дор хаяж гурван эмнэлэгт хандаж байж, эмчлүүлэх газар олдог гэсэн судалгаа гарч байсан юм. Ийнхүү эмнэлгүүд яаралтай тусламж эрсэн өвчтөнүүдээ цаашаа гэдэг хүнлэг бус байдал Японы эрүүл мэндийн салбарын тогтолцоотой шууд холбоотой гэдэг. Тус улсад эмнэлэгт үзүүлж, эмчлүүлэх төлбөр бусад өндөр хөгжилтэй орон, тухайлбал АНУ-тай харьцуулахад бараг 50 хувь хямд байдаг. Үүнээс болоод яаралтай тусламжийг тасгаар дамжуулан эмчилгээ хийлгэх гэсэн хүмүүсийн тоо маш их байдаг. Хамгийн асуудалтай нь, эмнэлгүүд өвчтөнийг буцаасан гэж торгууль шийтгэл хүлээдэггүй, өвчтөнүүд ч эмнэлгийн үйлчилгээг хэт их ашиглахаас сэргийлсэн хязгаар гэж байдаггүйд асуудлын гол нь оршиж байгаа юм. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Б.СЭВЖДМАА
ЗӨВ ШҮҮ
2013.03.19
























