Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Кенийн ерөнхийлөгчөөр олон улсын эрүүгийн хэрэгтэн сонгогджээ

Кени улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулиар олонхийн санал аваад байгаа Ухуру Кениаттаг Гаагын олон улсын шүүх хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хүн гэж үзэж байна. Түүнийг таван жилийн өмнө сонгуулийн дараа үндэстэн хоорондын мөргөлдөөн өдөөж албан бус тоогоор нэг мянгаас хоёр мянга таван зуун хүний амь үрэгдсэн хэрэгт буруутай гэж үзэж байгаа юм байна. Харин улстөрч болохоор тухайн үед өөрөө ч түүний багийнхан ч олон улсны байгууллагуудтай хамтран ажилласан гэж өөрийгөө зөвтгөж байгаа юм.
Барууны орнуудын хувьд хэрэв Кениатта тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдчихвол Кенитэй дипломат харилцаатай байх нь хүнд болно гэж мэдэгдэж байсан юм.
Кениатта нь Африкт олон улсын шүүхээс буруутгагдаад байгаа хоёр дахь ерөнхийлөгч болж байна. Өмнө нь суданы удирдагч Омар аль-Баширыг бас олон улсын шүүхээс буруутан гэж  байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан