Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Нацист Герман чинь Нью-Йоркийг бөмбөгдөхөөр төлөвлөж байж

Гитлерийн Герман нам өндрийн тойрог замын бөмбөгдөгч ашиглан АНУ-ын Нью-Йорк хотод “бохир бөмбөг” хаяхаар зэхэж байсан нь саяхан ил болжээ. “Мөнгөн шувуу” төслийг гитлерийн германы нисэх хүчний командлагч Герман Герингийн захиалгаар австрийн зохион бүтээгч Ойген Зэнгер хийж байсан байна. Германы цэргийн нисэх хүчний удирдлагууд аугаа их Гитлерийн нүдэн дээр өөрсдийн нэр хүндийг өргөх жинхэнэ, үр ашигтай арга бодож олсон нь энэ гэнэ. 1941 оны арванхоёрдугаар сард япончууд америкийн сувдан эрэг буюу Перл Харбор баазын бөмбөгдсөний дараа АНУ дэлхийн хоёрдугаар дайнд орсны дараа тэдэнд томхон цохилт өгөхөөр шийдсэн нь энэ. Хамгийн гол нь тэр үед Германд замд нь цэнэглэхгүйгээр Атлантын далайг туулж нисэх тийм бөмбөгдөгч онгоц байхгүй байлаа.
Харин Зэнгерийн “Мөнгөн шувуу” төсөл сансрын нам өндөрт нисэх онгоц бүтээх төсөл байсан байна. Тухайн үеийн V-2 пуужингийн 36 хөдөлгүүр ашиглаж бөмбөгдөгчийн гарааны хурдыг өсгөх, ингэснээр гараанаас гарсны дараах 30 секундэд хөдөлгүүрийн нислэгийн жин 100 тонн болж хөлгөөс салах юм байна. Ингээд “Мөнгөн шувуу” бөмбөг Нью-Йоркт эхлээд цацраг идэвхтэй элс цацах гэнэ. Ингэхээр америкийн энэ том хотын дээгүүр цацраг идэвхит үүл хуралдаж гамшиг болохоор төлөвлөж. Эрдэмтэд үүнийг хэдэн жилийн дараа Японд хаясан “бохир бөмбөг”-тэй адилтган үзэж байна.

0 Сэтгэгдэл