Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Бермудын гурвалжингийн дор, далайн гүнд аварга том хот байна
Канадын эрдэмтэд усан доорхи хайгуулынхаа явцад гүний хайгуулын роботын тусламжтайгаар Кубын эргээс холгүй, далайн ёроолд, өнөөх алдарт Бермудын гурвалжингийн дор аварга том хот байгааг, олж илрүүлсэн байна.
180  орчим метрийн  гүнд байгаа эртний аварга хотыг лавтай 10 мянган жилийн өмнөх хот гэж таамаглаж байна. Живсэн энэ том хотын төвд сфинксийн хэд хэдэн баримал, дөрвөн ч том пирамид –цац суварга байгаагийн нэг нь шилэн хийцтэй юм байна. Өөр бас юуг илэрхийлсэн нь мэдэгдэхгүй хэд хэдэн баримал, байгууламж бий гэнэ.
Сэтгүүлч Луис Фернандесийн тэмдэглэснээр бол энэ хотыг хэдэн арван жилийн өмнө илрүүлсэн ч 1962 оны Кубын хямралаас болоод судалгааны ажлыг хойшлуулжээ. Энэ орчимд байж байгаад асар хүчтэй газар хөдлөл ч юм уу, далайн түвшний ус дээшлэх зэрэг гамшгийн улмаас  живж үгүй болсон энэ аварга том хот нь Атлантидын домогтой холбоотой байх гэж судлаачид үзэж байна.
“Живсэн Атлантидын гэрч болсон энэ хот бол магадгүй хүн төрөлхтний түүхийг үндсээр нь өөрчилж мэдэх юм” гэж судлаачдын нэг нь хэлсэн байна.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан