Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сирийн дүрвэгсдийн тоо гурван саяд хүрэх нь
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн төсөөлж байгаагаар Сирид болж байгаа иргэний дайнаас дүрвэж гарагсдын тоо энэ жил гурван саяд хүрэх бололтой. Зөвхөн сүүлийн гурван сард гэхэд л тус улсаас 400 мянга гаруй хүн дүрвэн гарчээ. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Антониу Гутерриш өчигдөр Туркт айлчлах үедээ хэлснээр бол дүрвэгсдийн тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.
2013 оны эхний саруудад гарч явсан 400 мянган хүнийг оруулаад нийт дүрвэгсдийн тоо нэг саяд хүрч байна. Тэдний 650 мянга нь Ливан, Иорданд орогнож байгаа бол бусад нь Турк, Ирак болон Хойд Африкийн орнуудад амь зогоож байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцсэн зэвсэгт бослого 2011 оны гуравдугаар сард эхэлж энэ нь иргэний дайн болж өргөжөөд байгаа юм. Энэ дайны хөлд нийтдээ 70 орчим мянган хүн амь үрэгдсэн гэж НҮБ тооцоолжээ. Асуудлыг энхийн аргаар зохицуулах гэж НҮБ чармайлт гаргасаар байгаа ч амжилт олохгүй үргэлжилж байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан