Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Зүй бусаар 138.9 мянган толгой мал хорогджээ
Энэ өвлийн цас зуднаар бод малын хорогдол өмнөх оны мөн үеэс 2.3 дахин их болжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны хоёрдугаар сарын байдлаар хорогдсон бод малын тоо 77.9 мянга байсан бол энэ оны мөн үед 138.9 мянган толгой бод мал зүй бусаар хорогдсон байна. Үүнээс адуу 6.5 мянга, үхэр 13.9, тэмээ 142 толгой хорогджээ. Харин хонь 50.8 мянга хорогдсон нь нийт малын хорогдлын 36.6 хувийг эзэлж байгаа аж.

Тэгвэл энэ жилийн зуднаар хамгийн их хорогдсон мал ямаа болж таарах нь. Нийт малын хорогдлын 48.7 хувийг буюу 67.6 мянган толгой ямаа хорогдсон гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна.

Мал тооллого явагдсанаас хойш мөн чамгүй их мал хорогджээ. Тухайлбал, Хөвсгөл аймагт оны эхэнд тоологдсон малын 0.7 хувь буюу 25.3 мянга, Завхан аймагт 1.0 хувь буюу 21.9 мянга, Архангай аймагт 0.4 хувь буюу 13.9 мянга, Говь-Алтай аймагт 0.6 хувь буюу 11.6 мянга, Увс аймагт 0.5 хувь буюу 10.2 мянга, Баянхонгор аймагт 0.4 хувь буюу 9.8 мянга, Сүхбаатар аймагт 0.3 хувь буюу 7.2 мянган толгой мал энэ оны эхний хоёр сард хорогджээ.
Дээрх аймгуудад хорогдсон малын дийлэнхийг буюу 71.9 хувийг эзэлж байгаа аж. Зүй бусаар хорогдсон малын тоо ийм байхад өвчнөөр хорогдсон мал 5.2 мянгад хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1 мяган буюу 2.4 хувиар их байгаа юм байна.

Г.Даваа
0 Сэтгэгдэл