Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Энэтхэгийн хүчирхийлэгч эр шоронд амиа алджээ
Энэтхэгийн Нью-Дели хотод таван эр автобусанд залуу эмэгтэйг хүчирхийлж, амь насанд нь хүрсэн жигшүүрт хэрэг гарч, олныг цочроосон. Энэ хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг бүгдийг нь шоронд хорьж байсан ч нэг нь амиа хорлож нас барсан байна. Цагдаагийн газрын мэдэгдсэнээр бол автобусны жолооч шоронгийн камертаа амиа егүүтгэсэн байдалтай олджээ. Харин сэжигтний гэр бүлийнхэн үүнийг амиа хорлосон тохиолдол биш, гадны нөлөөтэй нас барсан гэж гэж үзэж байгаа аж. Энэ хэрэг Энэтхэг төдийгүй дэлхий даяар шуугиан тарьж, хэрэгтэн этгээдүүдийг бараг хүн бүр үзэн ядаж байгаагаас шоронд тэднийг дээрэлхэх, дэглэх явдал маш их гарч байсан гэнэ. Сэжигтний гэр бүлийнхний хэлснээр түүнийг бусад хоригдол нь дэглэж, зодож заримдаа бүр хүчирхийлдэг байсан бөгөөд гартаа хүнд бэртэлтэй байсан учраас амиа егүүтгэж чадахааргүй байсан гэлцэж байна. Ямартай ч, олныг цочроосон гэмт хэргийн яллагдагчдын нэг шүүхээр гэм буруугаа тогтоолгож ялаа эдлэхээс өмнө хорвоог орхилоо. Харин үлдсэн хэрэгтнүүдэд ялын дээд хэмжээ заавал оноох хэрэгтэй гэж хохирогчийн гэр бүлийнхэн мэдэгджээ.
Энэтхэгийн Нью-Дели хотод таван эр автобусанд залуу эмэгтэйг хүчирхийлж, амь насанд нь хүрсэн жигшүүрт хэрэг гарч, олныг цочроосон. Энэ хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг бүгдийг нь шоронд хорьж байсан ч нэг нь амиа хорлож нас барсан байна. Цагдаагийн газрын мэдэгдсэнээр бол автобусны жолооч шоронгийн камертаа амиа егүүтгэсэн байдалтай олджээ. Харин сэжигтний гэр бүлийнхэн үүнийг амиа хорлосон тохиолдол биш, гадны нөлөөтэй нас барсан гэж гэж үзэж байгаа аж. Энэ хэрэг Энэтхэг төдийгүй дэлхий даяар шуугиан тарьж, хэрэгтэн этгээдүүдийг бараг хүн бүр үзэн ядаж байгаагаас шоронд тэднийг дээрэлхэх, дэглэх явдал маш их гарч байсан гэнэ. Сэжигтний гэр бүлийнхний хэлснээр түүнийг бусад хоригдол нь дэглэж, зодож заримдаа бүр хүчирхийлдэг байсан бөгөөд гартаа хүнд бэртэлтэй байсан учраас амиа егүүтгэж чадахааргүй байсан гэлцэж байна. Ямартай ч, олныг цочроосон гэмт хэргийн яллагдагчдын нэг шүүхээр гэм буруугаа тогтоолгож ялаа эдлэхээс өмнө хорвоог орхилоо. Харин үлдсэн хэрэгтнүүдэд ялын дээд хэмжээ заавал оноох хэрэгтэй гэж хохирогчийн гэр бүлийнхэн мэдэгджээ.Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























