Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сирид барьцлагдаад байсан Украины сэтгүүлч зугтжээ
Сирийн босогчдод хагас жилийн өмнө барьцаалагдаад байсан Украины сэтгүүлч Анхар Кочнева тэднээс зугтааж чадсан тухай төрөл төрөгсөд нь мэдээлсэн байна. Тэр өөрөө ч “РИА Новости” агентлагт энэ тухайгаа утсаар мэдээлж ярилцлага өгсөн байна. Тэрээр “Сирийн чөлөөт арми”-ийн дайчид түүнийг Хомс хотод байлгаж байсан, хамгаалалт сулрахыг далимдуулан зугтааж “Тал дундуур гүйсэн, минажүүлсэн талбай байсан байж болох ч түүнийг туулж гарсан” гэж ярьжээ. Төрөл төрөгсөд нь түүнийг Засгийн газрын цэргүүдийн хянаж байгаа нутаг хүртэл зугтаасан гэж байгаа юм. Одоо тэр Дамаскт байгаа бололтой. Барьцаанд хоригдож байсан үеийнхээ тухай тэрээр маш муу амьдарч байсан гээд “Тэд өөрсдөө ч маш муу амьдралтай, би тэднээс ч дор байсан. Тэгэхээр одоо удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болж байна” гэжээ.
Тэрээр Украины дипломатуудтай утсаар ярьж, маргааш гэхэд улсынхаа ЭСЯ-нд очих юм байна. Украины иргэн, сэтгүүлч Анхар Кочнева Сирид ажиллаж байгаад 2012 оны аравдугаар сард сураггүй алга болсон юм. Түүнийг Башар Асадын дэглэм, Оросын тусгай албатай хамтран ажиллаж байгаа хэмээн Сирийн босогчид хулгайлж, суллахын тулд 50 сая доллар өг хэмээн нэхэж байсан юм. Дараа нь энэ дүнгээ 300 мянган доллар болгон бууруулжээ.
Сирийн босогчдод хагас жилийн өмнө барьцаалагдаад байсан Украины сэтгүүлч Анхар Кочнева тэднээс зугтааж чадсан тухай төрөл төрөгсөд нь мэдээлсэн байна. Тэр өөрөө ч “РИА Новости” агентлагт энэ тухайгаа утсаар мэдээлж ярилцлага өгсөн байна. Тэрээр “Сирийн чөлөөт арми”-ийн дайчид түүнийг Хомс хотод байлгаж байсан, хамгаалалт сулрахыг далимдуулан зугтааж “Тал дундуур гүйсэн, минажүүлсэн талбай байсан байж болох ч түүнийг туулж гарсан” гэж ярьжээ. Төрөл төрөгсөд нь түүнийг Засгийн газрын цэргүүдийн хянаж байгаа нутаг хүртэл зугтаасан гэж байгаа юм. Одоо тэр Дамаскт байгаа бололтой. Барьцаанд хоригдож байсан үеийнхээ тухай тэрээр маш муу амьдарч байсан гээд “Тэд өөрсдөө ч маш муу амьдралтай, би тэднээс ч дор байсан. Тэгэхээр одоо удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болж байна” гэжээ. Тэрээр Украины дипломатуудтай утсаар ярьж, маргааш гэхэд улсынхаа ЭСЯ-нд очих юм байна. Украины иргэн, сэтгүүлч Анхар Кочнева Сирид ажиллаж байгаад 2012 оны аравдугаар сард сураггүй алга болсон юм. Түүнийг Башар Асадын дэглэм, Оросын тусгай албатай хамтран ажиллаж байгаа хэмээн Сирийн босогчид хулгайлж, суллахын тулд 50 сая доллар өг хэмээн нэхэж байсан юм. Дараа нь энэ дүнгээ 300 мянган доллар болгон бууруулжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























