Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Ундааг их хэмжээгээр савлан худалдахыг хориглосон хууль хэрэгжиж чадсангүй
Нью-Йоркт өнөөдрөөс эхлэн дэлгүүр супермаркетаас бусад газарт 473 мл-ээс дээш хэмжээгээр савласан ундаа худалдаалахыг хориглох хууль хэрэгжих ёстой байв. Гэвч хотын захиргаанаас гаргасан эл шийдвэрийг шүүхээс “дур зоргоор гаргасан зохисгүй” хэмээн үзэж, хэрэгжүүлэхийг нь хориглосон байна.
Хотынх нь нийт оршин суугчдын 58 хувьнь  илүүдэл жинтэй Нью-Йоркт хүн амын эрүүл мэндийг сайжруулах, таргалалтаас сэргийлэх, улмаас үүнээс үүдсэн өвчлөл, нас барах тохиолдлыг бууруулахын тулд чихэрлэг ундааг 16 унци буюу 473 мл-ээс их хэмжээгээр савлахгүй байх, ийм хэмжээтэй ундааг дэлгүүрээс бусад газарт худалдаалахгүй байхаар хуульчилсан юм. Тухайлбал, кино театр, спортын цэнгэлдэх хүрээлэн, пицца, хоолны газарт их хэмжээгээр савласан ундаа зарахыг хориглоод байсан юм. Гэвч энэхүү хуулийг эсэргүүцэн АНУ-ын Ундаа үйлдвэрлэгчдийн холбоо шүүхэд хандсанаар хууль хэрэгжихийг зогсоож чадлаа. Тэд шүүхийн шийдвэрийг тун таатай хүлээн авч, Нью-Йоркийн хэдэн мянган жижиг бизнесийг аварлаа хэмээн мэдэгдэж байна. Харин Нью-Йоркийн захирагч М.Блүмберг шүүхийн шийдвэрийг бүхэлдээ алдаатай байна гэж үзээд, давж заалдахаа мэдэгдлээ. “Таргалалтаас болж өдөр бүр хэдэн мянган хүн үхэж байна. Энэ бол тоглоом биш. Өнөөдөр Америкт өдөр бүр 5000 хүн илүүдэл жингийн улмаас хорвоог орхиж байна” гэж тэрээр мэдэгдсэн юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан