Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Замын цагдаагийн постод хүүхдээ төрүүлжээ
ОХУ-ын Санкт-Петербург хотын ойролцоо Таллины зам дээрх Замын цагдаагийн шалган нэвтрүүлэх постын дэргэд 33 настай Оксана Гусарова хүүхдээ төрүүлсэн байна. Нөхөр нь гэргийгээ төрөх газар  хүргэх гэсэн ч эмнэлэг хаалттай байхаар нь ойролцоо хотын эмнэлэгт хүргэхээр явсан ч хүү замдаа төрсөн нь  тэр гэнэ.
“Манай постын дэргэд саарал өнгийн тэрэг ирж зогссон. Машинаас айчихсан эрэгтэй гарч ирэн “Эхнэр маань машинд төрж байна. Түргэн дуудаарай”  гэж хашгирсан. Тэгээд бид түргэн тусламж дуудаад хүлээж байж байтал эмэгтэй төрчихсөн. Тэгэхээр нь бид эх хүү хоёртой машиныг дулаан газар, гараашт  оруулсан” гэж замын цагдаагийн ээлжийн ахлагч Константин Кошкин ярьжээ.  Эмч нар ч тэр дороо ирж, хүйг нь таслан эмнэлэгийн тусламж үзүүлэн төрөх газарт хүргэсэн байна. 51 см, 3,4 кг жинтэй төрсөн хүү, эхийнхээ хамт бие нь сайн гэж эмч нар хэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан