Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
У.Чавесын үхэлд АНУ, Израилийг буруутган шалгаж эхэлжээ
Венесуэлийн Газрын тосны сайд Рафаэль Рамирез У.Чавесын үхэлд АНУ, Израиль буруутай гэж үзэж байгаагаа BBC-д ярьжээ. Түүний ярьснаар бол Ерөнхийлөгч агсан У.Чавесын хорт хавдраар өвчилсөн нь гадаадын агентлагуудын хийсэн ажил гэнэ. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн үхлийн шалтгааныг олж тогтоох тусгай комисс хүртэл байгуулсан байна. Энэ комисс дээрх хардлагыг нотлох баримтыг удахгүй олж илрүүлнэ гэж найдаж байгаагаа Р.Рамирез ярьжээ.
У.Чавесын өвчин, үхлийн шалтгаан гадны нөлөөтэй гэх Р.Рамирезийн энэхүү сэрдлэг анхных юм биш. У.Чавес өөрөө ч хорт хавдартай гэдгээ мэдсэний дараахан гадаадын империалист хүчин түүнийг хортой зүйлээр тарьсан байх гэж сэжиглэж байгаагаа ярьж байсан удаатай. Мөн түүнийг амьсгал хураасны дараа дэд Ерөнхийлөгч Н.Мадуро “У.Чавесын өвчилсөн нь Яссир Арафатад тохиолдсон явдлыг санагдуулж байна” хэмээн мэдэгдсэн юм. У.Чавесыг нас барсны дараа Венесуэль дэх АНУ-ын хоёр дипломатчийг хөөсөн нь ч У.Чавесын үхэлд АНУ холбоотой байж магадгүй хэмжээн шалгаж эхэлсэнтэй холбоотой гэнэ.
Венесуэлийн Газрын тосны сайд Рафаэль Рамирез У.Чавесын үхэлд АНУ, Израиль буруутай гэж үзэж байгаагаа BBC-д ярьжээ. Түүний ярьснаар бол Ерөнхийлөгч агсан У.Чавесын хорт хавдраар өвчилсөн нь гадаадын агентлагуудын хийсэн ажил гэнэ. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн үхлийн шалтгааныг олж тогтоох тусгай комисс хүртэл байгуулсан байна. Энэ комисс дээрх хардлагыг нотлох баримтыг удахгүй олж илрүүлнэ гэж найдаж байгаагаа Р.Рамирез ярьжээ. У.Чавесын өвчин, үхлийн шалтгаан гадны нөлөөтэй гэх Р.Рамирезийн энэхүү сэрдлэг анхных юм биш. У.Чавес өөрөө ч хорт хавдартай гэдгээ мэдсэний дараахан гадаадын империалист хүчин түүнийг хортой зүйлээр тарьсан байх гэж сэжиглэж байгаагаа ярьж байсан удаатай. Мөн түүнийг амьсгал хураасны дараа дэд Ерөнхийлөгч Н.Мадуро “У.Чавесын өвчилсөн нь Яссир Арафатад тохиолдсон явдлыг санагдуулж байна” хэмээн мэдэгдсэн юм. У.Чавесыг нас барсны дараа Венесуэль дэх АНУ-ын хоёр дипломатчийг хөөсөн нь ч У.Чавесын үхэлд АНУ холбоотой байж магадгүй хэмжээн шалгаж эхэлсэнтэй холбоотой гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























