Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
“Шунхлай” компани шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр нэмжээ
Нефть импортлогч компаниудаас “Шунхлай” компани борлуулж байгаа шатахууныхаа үнийг тус бүрт нь 50 төгрөгөөр нэмжээ. Өчигдөр 18 цагаас эхэлж нэмсэн гэнэ. Харин бусад шатахуун түгээх станциуд нэмсэн эсэхийг судлахаар 32-ын тойрог, Баянбүрд орчимд байрлах ШТС-иудаар орлоо. 32-ын тойргийн замын уулзварын баруун талд “Шунхлай” компанийн ШТС байдаг аж. Тэд үнээ өчигдөр орой нэм гэсэн үүрэг өгсний дагуу нэмсэн гэж байна. Тэгвэл эл ШТС-ийн эсрэг талд байрлах М-ойл компанийнхан хараахан нэмээгүй байна. Үнээ нэмэх эсэхийг тодруулахад, “Бидэнд хараахан мэдэгдээгүй байна” гэснээс өөр хариу өгсөнгүй. Тэдний хувьд Монгол Улсын нефтийн салбарын хувь заяа ямар байгаа тухай мэдээлэл ч байхгүй бололтой.
Ийн наашаа гуравдугаар сургуулийн уулзвар чиглэж замд байрлах “Содмонгол”-ын ШТС-ын үнийн самбарыг харвал хэвэндээ байна. Мөн Баянбүрд автобусны буудлын дэргэд байрлах ШТС ч үнээ хараахан нэмээгүй байна.
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр гэж “Шунхлай” компани үнээ нэмлээ гээд бусад нь ч ялгаагүй нэмэх нь дамжиггүй. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх биз. Инфляцийг нэг оронтой тоонд оруулна гэсэн амлалт үүгээр цэглэгдэх вий дээ.
Нефть импортлогч компаниудаас “Шунхлай” компани борлуулж байгаа шатахууныхаа үнийг тус бүрт нь 50 төгрөгөөр нэмжээ. Өчигдөр 18 цагаас эхэлж нэмсэн гэнэ. Харин бусад шатахуун түгээх станциуд нэмсэн эсэхийг судлахаар 32-ын тойрог, Баянбүрд орчимд байрлах ШТС-иудаар орлоо. 32-ын тойргийн замын уулзварын баруун талд “Шунхлай” компанийн ШТС байдаг аж. Тэд үнээ өчигдөр орой нэм гэсэн үүрэг өгсний дагуу нэмсэн гэж байна. Тэгвэл эл ШТС-ийн эсрэг талд байрлах М-ойл компанийнхан хараахан нэмээгүй байна. Үнээ нэмэх эсэхийг тодруулахад, “Бидэнд хараахан мэдэгдээгүй байна” гэснээс өөр хариу өгсөнгүй. Тэдний хувьд Монгол Улсын нефтийн салбарын хувь заяа ямар байгаа тухай мэдээлэл ч байхгүй бололтой.Ийн наашаа гуравдугаар сургуулийн уулзвар чиглэж замд байрлах “Содмонгол”-ын ШТС-ын үнийн самбарыг харвал хэвэндээ байна. Мөн Баянбүрд автобусны буудлын дэргэд байрлах ШТС ч үнээ хараахан нэмээгүй байна.
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр гэж “Шунхлай” компани үнээ нэмлээ гээд бусад нь ч ялгаагүй нэмэх нь дамжиггүй. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх биз. Инфляцийг нэг оронтой тоонд оруулна гэсэн амлалт үүгээр цэглэгдэх вий дээ.
0 Сэтгэгдэл
























