Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Аялал жуулчлал хөгжүүлэх чадамжаараа Монгол Улс 140 орноос 99-д оржээ
Дэлхийн эдийн засгийн форум (World Economic Forum)-ын судалгааны хэсэг 2013 оны аялал жуулчлалын салбарынх нь чадамжийн индексээр 140 орныг жагсаахад Монгол Улс 99-д оржээ. Ийм дүнг тус байгууллага хоёр жилд нэг удаа гаргадаг юм байна. Энэ дүнг гаргахад тухайн улс бүрээс авсан тайлан, өмнөх жилүүдийн үр дүн, аялал жуулчлалын салбарын тухайн оны байдал, хөрнгө оруулалт, чадамж зэргийг харгалздаг байна. Үүнээс гадна шинжээчдийн газар дээр нь очиж үзсэн тайлан, визийн дэглэм, улс орны улс төр болон эдийн засгийн хөгжлийн нөлөөлөл, удирдлага зохион байгуулалт, зам тээвэр, ажлын байр зэргийг үзэж харгалздаг юм байна.
Энэ судалгаагаар 2013 онд аялал жуулчлалын салбараараа Швейцарь, Герман, Австри улсууд тэргүүлж байна. Энэ улсуудын араас Испани, Их Британи, АНУ, Франц, Канад, Швед болон Сингапур улсууд орж байна.
Хамгийн сүүлийн байруудад Лесото, Гвиней, Сьерра-Леон, Бурунди, Чад, Гаити зэрэг улс орсон бол манай улсын ойролцоо 97, 98 дугаар байрт Гватемал, Иран болон манай ард Суринам, Кувейт улсууд оржээ.
Дэлхийн эдийн засгийн форум (World Economic Forum)-ын судалгааны хэсэг 2013 оны аялал жуулчлалын салбарынх нь чадамжийн индексээр 140 орныг жагсаахад Монгол Улс 99-д оржээ. Ийм дүнг тус байгууллага хоёр жилд нэг удаа гаргадаг юм байна. Энэ дүнг гаргахад тухайн улс бүрээс авсан тайлан, өмнөх жилүүдийн үр дүн, аялал жуулчлалын салбарын тухайн оны байдал, хөрнгө оруулалт, чадамж зэргийг харгалздаг байна. Үүнээс гадна шинжээчдийн газар дээр нь очиж үзсэн тайлан, визийн дэглэм, улс орны улс төр болон эдийн засгийн хөгжлийн нөлөөлөл, удирдлага зохион байгуулалт, зам тээвэр, ажлын байр зэргийг үзэж харгалздаг юм байна. Энэ судалгаагаар 2013 онд аялал жуулчлалын салбараараа Швейцарь, Герман, Австри улсууд тэргүүлж байна. Энэ улсуудын араас Испани, Их Британи, АНУ, Франц, Канад, Швед болон Сингапур улсууд орж байна.
Хамгийн сүүлийн байруудад Лесото, Гвиней, Сьерра-Леон, Бурунди, Чад, Гаити зэрэг улс орсон бол манай улсын ойролцоо 97, 98 дугаар байрт Гватемал, Иран болон манай ард Суринам, Кувейт улсууд оржээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























