Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Капиталист орнуудын өлсгөлөнгийн тухай Умард Солонгосын телевиз үзүүлжээ
Умард Солонгосын үндэсний телевизээр “Капиталист нийгмийн эмгэнэлт бодит байдал” гэсэн нэвтрүүлэг гарч барууны орнуудад хүмүүс хэрхэн өлсч байгаа, нийгмийн өөр бусад бэрхшээл ямар байдгийг харуулсан байна.
Нэвтрүүлэгт гудамжинд хэвтэж байгаа орон гэргүй хүмүүс, хүнсний зүйлд дугаарласан хүмүүс, хээрийн гал тогоо, бохир гудамж зэргийн дүрс ашиглажээ. Харин хоёрдугаар хэсэг нь АНУ дахь зэвсгийн чөлөөт худалдаа, үүнийг дагасан хүчирхийлэл, сөрөг зүйлсийн тухай яриагаар үргэлжилж байна. Энд мэдээж зэвсгийн дэлгүүрүүд, “Сэнди Хук” сургуульд болсон эмгэнэлт хэргийн дүрсийг ашиглажээ.
Нэвтрүүлэг бүхэлдээ барууны орнууд бол ядуурал, хүчирхийлэлд идэгдсэн байхад Умард Солонгос дэргэд нь тэгш эрх, сайн сайхан бүхэн цогцолсон орон гэдгийг харуулжээ. Умардынхны бэлтгэсэн энэ нэвтрүүлгйг Youtube сайтад бас тавьсан байна.
Үүний өмнө Умард Солонгосын телевиз АНУ-ын Нью-Йорк хотод цөмийн бөмбөг дэлбэрсний дараа ямар байгааг харуулсан ролик үзүүүлж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан