Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Киприйн хямрал Азийн зах зээлийг савлууллаа
Кипрт тулгараад байгаа эдийн засгийн хямрал Азийн хөрөнгийн зах зээлийг савлуулаад байна. Өнөөдөр тус улсын парламент шуурхайн хуралдаан зарлаж, Европын холбооноос олгох зээлийн нөхцлийг зөвшөөрөх эсэх талаар хэлэлцэх юм. Гэвч түүнээс өмнө зах зээлд аль хэдийнэ томоохон нөлөө үзүүлчихээд байна.
Банкнууд нь даруйхан тусламж авахгүй бол дампуурахдаа тулаад байгаа Кипр улс Европын холбооноос зээл авахыг хүссэн. Харин Европын холбоо тус улсад 10 тэрбум еврог нэг хэд хэдэн нөхцөлтэйгөөр зээлүүлж болохыг зөвшөөрсөн юм. Тэдгээр болзол дунд одоо Киприйн банкинд данстай, хадгаламж эзэмшдэг хэн боловч 6,75-10 хувийн шимтгэл төлөх ёстой гэсэн шаардлага багтаж байгаа юм. 100 мянган ам.доллараас доош хадгаламж эзэмшигчид 6,75 хувийн шимтгэл төлөх ёстой бол 100 мянгаас дээш хадгаламжийн эзэд 10 хувийг төлөх ёстой болоод байгаа юм. Гэхдээ энэ шимтгэл нь зөвхөн нэг удаагийнх юм.
Гэсэн ч Киприйн эрх баригчид энэхүү болзлыг хэтэрхий хатуу байна гээд өөрчлүүлэх гэж Европын холбоонд хандаж үзсэн. Зарим хууль тогтоогч энэхүү болзолд ядаж 25 мянгаас доош хадгаламжтай хүмүүсийг хамруулахгүй байх хэрэгтэй гэж үзэж байна. Ямартай ч, банкуудыг нь аврах ганц найдвар болсон Европын холбооны зээлийг ийм хатуу нөхцөлтэйгөөр авах эсэхийг Киприйн хууль тогтоогчид өнөөдөр болох шуурхай хуралдаанаар хэлэлцэнэ.
Хэдийгээр эцсийн шийдвэр гараагүй ч энэ явдал хадгаламж эзэмшигчдийг мөнгөө татаж, хөрөнгийн зах зээлийг савлахад хүргээд байна. Европын өрийн хямрал улам бүр даамжирч буйг харуулсан эл явдлын улмаас Азийн хөрөнгийн биржүүдийн индекс бүгд унасан бол кипрчүүд элдэв явдал болохоос өмнө гээд АТМ, банкинд дараалалд зогсч, мөнгөө татаж авах гэж яарч байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан