Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
“Шунхлай” компани шуналаасаа болж, зээлсэн мөнгөө хэд дахин нугалж төлнө
Шатахуун импортлогч компаниуд шатахууныхаа үнийг дураараа нэмж иргэдийн халаасыг уудалдаг гэдэг нь нэгэн жишээгээр батлагдав. Өнгөрсөн долоо хоногт “Шунхлай” компани шатахууны жижиглэнгийнхээ үнийг 50 төгрөгөөр нэмэгдүүлсэн ч төд удалгүй буцаасан. Энэ нь мэдээж үндэслэлгүй нэмсэн байсан болохоор тэр.
Уг нь, шатахууныхаа үнийг нэмэх хүсэлтээ шатахуун импортлогч “Магнай трейд”, “Шунхлай” компаниуд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн аж. Гэвч өөрсдөө дур мэдэн түрүүлж үйлдэл хийсэн нь “Шунхлай”. Энэ үйлдэл нь эргээд тус компанийг хүнд байдалд оруулав. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөгийн үлгэр энэ биз. Засгийн газраас шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах үүднээс шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй буюу жилийн 3.8 хувийн хүүтэй зээл олгож Монголд хаана ч байхгүй нөхцөлтэйгөөр харж үзсэн. Энэ зээлээс 21 тэрбум төгрөгийг “Шунхлай” компани авсан юм. Магнай трейдтэй үгсэн хуйвалдаж, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчөөгүй ч нэгэнт байгуулсан гэрээнийхээ заалтыг зөрчсөн болохоор энэ мөнгийг эргүүлэн татах саналыг ШӨХТГ-аас Монгол банкны Ерөнхийлөгч Г.Золжаргалд албан бичгээр хүргүүлжээ. Ингэхдээ зээлүүлсэн мөнгөнийхөө хүүг 3.8 хувиар бус арилжааны банкнуудын зээлийн хүүгээр эргүүлэн татаж авах хүсэлтээ өгчээ. Юутай ч ШӨХТГ-ынхан тус компанид дорвитойхон хариуцлага тооцож, “гэнэтийн бэлэг барьлаа”. Тодорхой хэлбэл, дээрх 21 тэрбум төгрөгийн хүү бараг тав дахин өсөх нь. Харин авах эсэх нь “Монгол банк”-ны асуудал.
“Шунхлай” компанийнхны хувьд шатахуун импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж байна гэсэн тайлбар хэлсэн. Тэгвэл үүнд ШӨХТГ-ынхан тайлбар өгөхдөө, “Бид өнгөрсөн баасан гаригт нефть импортлогч компаниудтай уулзсан. Уулзалтаар шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх асуудлыг ярьж тохиролцсон. Импортлогч компаниудын хувьд алдагдал хүлээхгүй, ашигтай ажиллаж байгаа. Ашиг бага байж болно. Гэхдээ энэ бол ашигтай бизнес. Өрсөлдөөний журмаар явах учиртай. Ашиггүй ажиллалаа гээд үнээ нэмбэл хуулийн дагуу дампууртал торгодог жижиг бусад улс оронд байдаг. Дампуурсан тохиолдолд өөр компаниуд орж ирнэ. Яагаад гэвэл энэ маш ашигтай бизнес болохоор тэр” гэсэн тайлбар өгөв.
Шатахуун импортлогч компаниуд шатахууныхаа үнийг дураараа нэмж иргэдийн халаасыг уудалдаг гэдэг нь нэгэн жишээгээр батлагдав. Өнгөрсөн долоо хоногт “Шунхлай” компани шатахууны жижиглэнгийнхээ үнийг 50 төгрөгөөр нэмэгдүүлсэн ч төд удалгүй буцаасан. Энэ нь мэдээж үндэслэлгүй нэмсэн байсан болохоор тэр. Уг нь, шатахууныхаа үнийг нэмэх хүсэлтээ шатахуун импортлогч “Магнай трейд”, “Шунхлай” компаниуд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн аж. Гэвч өөрсдөө дур мэдэн түрүүлж үйлдэл хийсэн нь “Шунхлай”. Энэ үйлдэл нь эргээд тус компанийг хүнд байдалд оруулав. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөгийн үлгэр энэ биз. Засгийн газраас шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах үүднээс шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй буюу жилийн 3.8 хувийн хүүтэй зээл олгож Монголд хаана ч байхгүй нөхцөлтэйгөөр харж үзсэн. Энэ зээлээс 21 тэрбум төгрөгийг “Шунхлай” компани авсан юм. Магнай трейдтэй үгсэн хуйвалдаж, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчөөгүй ч нэгэнт байгуулсан гэрээнийхээ заалтыг зөрчсөн болохоор энэ мөнгийг эргүүлэн татах саналыг ШӨХТГ-аас Монгол банкны Ерөнхийлөгч Г.Золжаргалд албан бичгээр хүргүүлжээ. Ингэхдээ зээлүүлсэн мөнгөнийхөө хүүг 3.8 хувиар бус арилжааны банкнуудын зээлийн хүүгээр эргүүлэн татаж авах хүсэлтээ өгчээ. Юутай ч ШӨХТГ-ынхан тус компанид дорвитойхон хариуцлага тооцож, “гэнэтийн бэлэг барьлаа”. Тодорхой хэлбэл, дээрх 21 тэрбум төгрөгийн хүү бараг тав дахин өсөх нь. Харин авах эсэх нь “Монгол банк”-ны асуудал.
“Шунхлай” компанийнхны хувьд шатахуун импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж байна гэсэн тайлбар хэлсэн. Тэгвэл үүнд ШӨХТГ-ынхан тайлбар өгөхдөө, “Бид өнгөрсөн баасан гаригт нефть импортлогч компаниудтай уулзсан. Уулзалтаар шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх асуудлыг ярьж тохиролцсон. Импортлогч компаниудын хувьд алдагдал хүлээхгүй, ашигтай ажиллаж байгаа. Ашиг бага байж болно. Гэхдээ энэ бол ашигтай бизнес. Өрсөлдөөний журмаар явах учиртай. Ашиггүй ажиллалаа гээд үнээ нэмбэл хуулийн дагуу дампууртал торгодог жижиг бусад улс оронд байдаг. Дампуурсан тохиолдолд өөр компаниуд орж ирнэ. Яагаад гэвэл энэ маш ашигтай бизнес болохоор тэр” гэсэн тайлбар өгөв.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
*****
shunxlai n xelsen zorgoor n tolj amjix uu ain
2013.03.19
























