Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Орхон, Булган аймагт ажиллалаа
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган аймагт ажиллаж, Мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн танхимын сургалтын явцтай танилцаж, дадлагад гарах болсон суралцагчидтай уулзан суралцах явцад гарч буй хүндрэл, бэрхшээл, багш нарын заах арга зүй, тэдний ажиллах орчны талаарх санал бодлыг нь сонслоо. Сайд өмнө нь энэ асуудлаар Сэлэнгэ, Дархан аймагт ажилласан юм. Хөдөлмөрийн сайд МСҮТ-үүдэд ажиллах үеэрээ энэ удаагийн хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчид ажил олгогчдын захиалга дээр үндэслэн мэргэжил эзэмшээд ажлын байран дээрээ очих бөгөөд үүгээрээ өмнөх хөтөлбөрүүдээсээ илүү онцлогтой билээ. Мөн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд төр засгаас болон салбарын яамнаас ихээхэн хүчин чармайлт гаргаж ажиллаж байгааг дуулгаад цаашид ч энэ хөтөлбөр илүү өргөн хүрээтэй хэрэгжиж, улам олон залуучууд, хөдөлмөрийн насны иргэд байнгын ажлын байраар хангагдах учиртай гэдгийг онцолж байлаа.
Орхон аймгийн хувьд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд гурван МСҮТ-д 138 хүн суралцаж байгаа бол Булган аймагт хоёр төвд 156 мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэж байгаа юм. Тус аймгуудад ажиллах үеэр МСҮТ-ийн захирлууд зарим нэгэн хичээл, сургалт явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж өгөхийг салбарын сайддаа уламжилж байлаа. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав сургалтад зайлшгүй ашиглагддаг тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж өгнө гэв. Харин тус хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа мэргэжилтэй ажилтнуудыг чанартай сургаж, чадварлаг ажилтан болгох томоохон үүрэг хүлээж байгааг МСҮТ-ийн захирал, багш нарт анхааруулав. Дашрамд сонирхуулахад Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган аймагт нийт 10 МСҮТ үйл ажиллагааа явуулж байгаа бөгөөд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т нийтдээ 852 суралцагч хамрагдаж байна.

0 Сэтгэгдэл