Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сирийн сөрөг хүчнийг химийн зэвсэг ашиглалаа хэмээн буруутгалаа
Сирийн сөрөг хүчнийхнийг химийн зэвсэг ашиглаж байна хэмээн тус улсын Засгийн газар өчигдөр буруутгалаа. Зөрчил мөргөлдөөн, иргэний дайн эхэлснээс хойш Сирийн төрийн мэдлийн SANA агентлаг анх удаа “Алан хядагчид химийн бодисоор цэнэглэсэн пуужин харваж энэ нь Хан-эль-Асаль сууринд уналаа” гэсэн мэдээ дамжуулжээ. Үүний улмаас16 хүн амь үрэгдэж 90 орчим хүн шархадсан, амь үрэгдэгсдийн олонхи нь энгийн иргэд байсан гэжээ. Өөр тодорхой зүйл мэдээлээгүй байна. Гэхдээ хорт бодис нь өнгө үнэргүй хий байснаас үзэхэд сэтгэцэд нөлөөлдөг зарин байсан бололтой. “Алан хядагчдыг санхүүжүүлж, зэвсгээр хангаж байгаа тэр улс орнууд тухайлбал Турк, Катар зэрэг улс энэ хэргийн хариуцлагыг хүлээх ёстой” гэж Сирийн Мэдээллийн сайд Умран аз-Зуби мэдэгдсэн байна.
Үүний өмнө Засгийн газрын цэргүүд химийн зэвсэг хэрэглэж байна гэж сөрөг хүчнийхэн нэг биш удаа мэдээлж байсан ч нотлох баримт байхгүй байсан юм.
Сирийн сөрөг хүчнийхнийг химийн зэвсэг ашиглаж байна хэмээн тус улсын Засгийн газар өчигдөр буруутгалаа. Зөрчил мөргөлдөөн, иргэний дайн эхэлснээс хойш Сирийн төрийн мэдлийн SANA агентлаг анх удаа “Алан хядагчид химийн бодисоор цэнэглэсэн пуужин харваж энэ нь Хан-эль-Асаль сууринд уналаа” гэсэн мэдээ дамжуулжээ. Үүний улмаас16 хүн амь үрэгдэж 90 орчим хүн шархадсан, амь үрэгдэгсдийн олонхи нь энгийн иргэд байсан гэжээ. Өөр тодорхой зүйл мэдээлээгүй байна. Гэхдээ хорт бодис нь өнгө үнэргүй хий байснаас үзэхэд сэтгэцэд нөлөөлдөг зарин байсан бололтой. “Алан хядагчдыг санхүүжүүлж, зэвсгээр хангаж байгаа тэр улс орнууд тухайлбал Турк, Катар зэрэг улс энэ хэргийн хариуцлагыг хүлээх ёстой” гэж Сирийн Мэдээллийн сайд Умран аз-Зуби мэдэгдсэн байна. Үүний өмнө Засгийн газрын цэргүүд химийн зэвсэг хэрэглэж байна гэж сөрөг хүчнийхэн нэг биш удаа мэдээлж байсан ч нотлох баримт байхгүй байсан юм.
0 Сэтгэгдэл
























