Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байхыг үүрэг болголоо
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
Монгол Улс Европын холбооны зах зээлд гарна
"Европын Холбооны худалдааны өдрүүд" Улаанбаатар хотноо өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Хоёр өдрийн энэ арга хэмжээнд оролцогч талууд Монголын компаниуд ЕХ-ны зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд тавьдаг шаардлагуудын талаар танилцуулга мэдээлэл авч, тэдгээр шаардлагыг хангахад Европын холбооны зүгээс хэрхэн яаж дэмжлэг, туслалцаа үзүүлэх, түүнчлэн Монголын төр болон хувийн хэвшлийнхэнтэй харилцан үр өгөөжтэй түншлэл бий болгох чиглэлээр харилцан ярилцана.
Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, түүний гишүүн компани, мэргэжлийн холбоод, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл оролцож холбогдох мэдээлэл, танилцуулга хийх юм.
Европын Холбооны талаас Европ руу бараа бүтээгдэхүүн экспортлогчдод зориулан 2004 байгуулсан “EU Export Helpdesk” мэдээллийн нэг цэгийн онлайн үйлчилгээний алба, ЕХ-ны Худалдааны ерөнхий газар, ЕХ-ны Төлөөлөгчийн газраас мэдээлэл, танилцуулга хийнэ. Уг арга хэмжээнд ЕХ-ны гишүүн орнууд, Европын бизнесийн төлөөлөл нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа нь хамтын хүчин чармайлтын ач холбогдлыг илүү тодотгон өгч байна.
“Европын Холбооны худалдааны өдрүүд” нь ЕХ, Монгол Улсын хоорондын Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрт (ТХАХ) орсон худалдааны талаархи заалтуудын хэрэгжилтийн эхлэлийг тавьж өгч байгаа юм. Хамтын ажиллагааны бүхий л талыг хамарсан Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрт Европын Комиссын Ерөнхийлагч ноён Баррозог Монгол Улсад айлчлах үеэр буюу 3-р сарын 23-нд талууд гарын үсэг зурах юм.
“Европын Холбооны худалдааны өдрүүд” арга хэмжээг Европын Холбоо, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байна. Энэ арга хэмжээг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ЕХ-ны Худалдааны ерөнхий газар, ЕХ-ны санхүүжилтээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хэрэгжүүлж буй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл” зэрэг байгууллагууд санхүүжүүлж байна.
"Европын Холбооны худалдааны өдрүүд" Улаанбаатар хотноо өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Хоёр өдрийн энэ арга хэмжээнд оролцогч талууд Монголын компаниуд ЕХ-ны зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд тавьдаг шаардлагуудын талаар танилцуулга мэдээлэл авч, тэдгээр шаардлагыг хангахад Европын холбооны зүгээс хэрхэн яаж дэмжлэг, туслалцаа үзүүлэх, түүнчлэн Монголын төр болон хувийн хэвшлийнхэнтэй харилцан үр өгөөжтэй түншлэл бий болгох чиглэлээр харилцан ярилцана. Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, түүний гишүүн компани, мэргэжлийн холбоод, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл оролцож холбогдох мэдээлэл, танилцуулга хийх юм.

0 Сэтгэгдэл