Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Өмнөд Солонгост богино банзал өмсөхийг хориглох уу
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Пак Кын Хе нэгэн шинэ хууль санаачлан, Засгийн газраар батлуулсан нь олон нийтийн гайхширлыг төрүүлээд байна. Хуулийн нарийн зүйл заалт нь тодорхой болоогүй байгаа ч ерөнхийдөө энэ хуулиар хэт ил задгай хувцаслахыг хориглох гэнэ. Үүнд солонгос охидын өмсөх дуртай богино банзал ч орж мэднэ гэсэн мэдээлэл тараад байна. Хэрэв энэ үнэн бол Өмнөд Солонгост дарангуйллын нийгэм эргэн тогтох нь гэсэн шүүмжлэл поп оддоос эхлээд жирийн иргэдээс ч гарч байна. Зарим од Твиттер хуудсаараа дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд Ерөнхийлөгч Пак Кын Хег дарангуйлагч эцэг шигээ хүний хувцаслалтыг хүртэл зохицуулах гэж оролдож байна хэмээн буруутгажээ. Харин цагдаагийн газраас нийгэмд тараад байгаа энэ мэдээлэл ташаарал гээд дээрх хууль хүмүүсийн ямар хувцас өмсөх эсэхтэй огтхон ч хамаагүй, зөвхөн олон нийтийн газарт нүцгэлэх явдлыг зохицуулах хууль гэж тайлбарлаж байна. Ямартай ч, удахгүй хэрэгжих хуулийн тухай мэдээллээр бол олон нийтийн газар ил задгай хувцасласан тохиолдолд 50 мянган воноор торгох тухай заалт байгаа гэнэ.
Б.Сэвжидмаа
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Пак Кын Хе нэгэн шинэ хууль санаачлан, Засгийн газраар батлуулсан нь олон нийтийн гайхширлыг төрүүлээд байна. Хуулийн нарийн зүйл заалт нь тодорхой болоогүй байгаа ч ерөнхийдөө энэ хуулиар хэт ил задгай хувцаслахыг хориглох гэнэ. Үүнд солонгос охидын өмсөх дуртай богино банзал ч орж мэднэ гэсэн мэдээлэл тараад байна. Хэрэв энэ үнэн бол Өмнөд Солонгост дарангуйллын нийгэм эргэн тогтох нь гэсэн шүүмжлэл поп оддоос эхлээд жирийн иргэдээс ч гарч байна. Зарим од Твиттер хуудсаараа дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд Ерөнхийлөгч Пак Кын Хег дарангуйлагч эцэг шигээ хүний хувцаслалтыг хүртэл зохицуулах гэж оролдож байна хэмээн буруутгажээ. Харин цагдаагийн газраас нийгэмд тараад байгаа энэ мэдээлэл ташаарал гээд дээрх хууль хүмүүсийн ямар хувцас өмсөх эсэхтэй огтхон ч хамаагүй, зөвхөн олон нийтийн газарт нүцгэлэх явдлыг зохицуулах хууль гэж тайлбарлаж байна. Ямартай ч, удахгүй хэрэгжих хуулийн тухай мэдээллээр бол олон нийтийн газар ил задгай хувцасласан тохиолдолд 50 мянган воноор торгох тухай заалт байгаа гэнэ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























