Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Оросын олигархи Березовскийг сануулах 10 баримт
Оросын тэрбумтан, сүүлийн жилүүдэд эх орноосоо хол, Лондонд улс төрийн цагаачаар амьдарч байсан Борис Абрамович Березовский 68 насандаа учир битүүлгээр нас нөгчөөд байна. Үхлийн шалтгаан нь тодорхойгүй байгаа энэ үед Оросын олигархиудын эцэг гэгддэг түүнийг сануулах 10 баримтыг нийтэлсэн байна.
1.    Березовский ВАЗ автомашин худалдаалдаг “ЛогоВаза” компанийг байгуулсан нь түүний олигархи болох хөрөнгийн суурийг тавьж өгсөн.
2.    Тэрээр ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцины ойрын хүрээлэлд орж чадсан. Чухам түүний ачаар Б.Ельцин 1996 онд хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
3.    1990-ээд оны дундуур Березовский Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогчийн алба хашиж байлаа. Тэрээр энэ үедээ Орос-Чеченийн энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг зохион байгуулсан. Гэхдээ үүний дараа түүнийг Чеченийн зэвсэгт дайчидтай холбогдуулан хэд хэдэн удаа буруутгаж байсан юм.
4.    1994 онд Березовскийд халдаж бөмбөг дэлбэлж байлаа. Британийн хэвлэлийн мэдээлснээр бол 2007 онд түнд дахиад халдах төлөвлөгөө байсан гэдэг.
5.    Березовский Орост хэвлэлийн том магнат байлаа. Тэр Коммерсант, Независимая газета, Новые Известия сонин, Наше Радио, телевизийн  ОРТ буюу одоогийн  Первый канал, ТВ 6 сувгийн эзэн байсан юм.
6.    Тэрээр 2000 онд Путиний сонгуулийн кампанид идэвхтэй оролцсон. Тун удахгүй тэрээр Орос орныг задлахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдээд эх орноо орхин гарсан. Нэг жилийн дараа гэхэд л сөрөг хүчний “Либеральная Россия” нам байгуулсан.
7.    2000-аад оны дундуур Березовский Орост засгийн эрхийг халах, гэхдээ энхийн замаар халах ёстой гэж мэдэгдэж байлаа
8.    Березовскийд нийтдээ эрүүгийн 11 хэрэг үүсгэсэн байдаг юм. Түүнийг мөнгө угаасан, залилан, нэртэй улстөрчдийг хөнөөхөөр төлөвлөж байсан гэдэг. Зарим хэвлэлүүд түүнийг телевизийн нэрт сэтгүүлч  Влад Листьевийг  хороох захилага өгсөн гэдэг, гэвч нотлох баримт олдоогүй.
9.    Березовский шүүхээр заргалдаад Роман Абрамовичид 5,5 сая доллараа алдсан. Өөрийн ажил хэргийн түнш Бадри Патаркацишвилид “Сибнефти”-ийн хувьцаа болон “Русал”-ын хэсгийг худалдсан гэдэг.
10.    Саяхан Березовский нэрт зураач Энди Уорхолын “Улаан Ленин” зургийг 202 мянган доллараар худалдсан. Хэвлэлүүдийн бичсэнээр бол олигархи санхүүгийн хүнд байдалд ороод зургаа худалдсан гэдэг.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан