Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Монголын хээрийн оготно сансарт ниснэ гэнэ
Байконурын сансрын буудлаас сансрын “Аион” аппарат хөөргөхөөр Оросын сансар судлаачид бэлтгэж байна. Шинэ био хөлгийн багт хэдэн арван хулгана, хоёр нутагтан гүрвэл, эмгэн хумс байгаа юм байна. Энэ дунд Монголын хээрийн үлийн цагаан оготно байгаа гэнэ. Нэгэнд нь ч нэр өгөөгүй, зөвхөн дугаартай энэ амьтад сансар дахь бичил организмын амьдрах чадварыг судлахад чухал үүрэг гүйцэтгэх юм байна. Монголын оготны хувьд усгүйгээр амьдрах чадвар сайтай. Сансарт чинь хэн тэднийг услаад байж байх билээ дээ. Нөгөө талаар хээрийн оготно бол бүлээрээ амьдардаг учраас их чухал. Лабораторын хулгана болохоор ганцаараа байгаад дасчихсан байдаг. Багийн бүрэлдэхүүнд  45 хулгана, хээрийн 8 оготно, 15 эмгэн хумс, загас байгаа юм байна.
Оросын сүүлчийн биологийн хөлөг 15 жилийн өмнө сансарт хөөрчээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
sansart chini us jinguidne biz dee. zagas sansart selne gej baihgui. usruu zutgeh uchraa oloh yum boluu? bas jinguidej biagaa zagas, hulgana jinguidej biagaa usruu ochih uchraa oloh yum baihdaa.
Гүррагчаа оготно хоёр чинь тэгээд ялгаагүй юм болж байх шив дээ
Хамгийн их уншсан