Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Тамхи үйлдвэрлэгч жаахан охин
Энэтхэгийн хөдөөгийн Дулиан хотын жаахан охин Сагира Ансари ердөө л 11 настай. Өөрийнхөө жижигхэн тоосгон байшингийн үүдэнд суугаад тамхи үйлдвэрлэж сууна. Энэтхэгчүүдийн биди гэж нэрлэдэг гар үйлдвэрийн энэ ороомог тамхийг энэтхэгийн тамхичдын 53 хувь нь хэрэглэдэг гэсэн тооцоо бий.
Үүнийг хөдөөгийнхөн голдуу хийнэ. Үүний тулд тамхины навчийг гараараа бутлан, алгандаа үрж нунтаглана. Тэгээд бүтэн навчинд ороож нарийн утсаар баглана. Уг нь амархан ажил мэт боловч уушиг гэж авах юм үлдэхгүй л дээ. Дээр нь ядуучуудын тамхи нэртэй энэ тамхи даанч хямд болохоор орлого гэж үнэхээр бага. Энэтхэгийн хөдөө нутгийн хэдэн зуун мянган ийм хүүхэд яг ийм хөдөлмөр эрхэлж өсч байна. Ер нь энэтхэгийн хөдөө нутагт хүнд, эрүүл мэндэд аюултай ч гэсэн амьдрахын эрхэнд хийхээс аргагүй ажил зөндөө. Гар аргаар тоосго хийж шатаах, тарианы талбайд хор цацах гэх мэт.

1.    Сагирагийн гэр бүлийнхний хийсэн 100 биди ердөө л 75 рупий буюу 1,5 ам.доллар болно. Бүтэн сар амсхийлгүй ажиллаж байж арай гэж 150 ам.доллар олно шүү дээ. Энэтхэгийн зах зээлд зарагдаж байгаа бүх бидий тамхины 15 хувийг хүүхдүүд үйлдвэрлэдэг гэсэн тоо ч бий.


2.    Тамхины навчийг ч яахав нутаглаж үйрүүлнэ. Харин хар модны тендурин навчаар ороодог болохоор түүнийг гэмтээлгүй бүтнээр нь хатаах ёстой.


3.    Нэгэнт л гараар үйлдвэрлэдэг болохоор нялх хүүхдийнхээ дэргэд ч өнөө л тамхиа нухаж үйрүүлсээр л сууна.


4.    Сагира бол бүр хэдийнээс туршлагатай үйлдвэрлэгч болсон. Мэдээж тамхи л юм чинь биди никотины агуулгатай л даа.


5.    Ингээд л гэрээрээ сууж байгаад үйлдвэрлээд байна даа.


6.    Улсаас тогтоосон норм хэмжээ энэ тэр гэж байхгүй шахам боловч бидийн хэмжээ норм улс даяараа л нэг  л дээ. 


7.    Хүүхэд, тэгэх тэгэхдээ эмэгтэй хүүхэд юм болохоор бага ч гэсэн чөлөө гарвал бас гоёх дуртай л даа, хөөрхий


8.    Энэтхэг даяар биди үйлдвэрлэгчдйин тоог бүрэн гаргаагүй ч 4,5 саяас 10 сая гэсэн тоо байдаг.


9.    Сагира биди ороож баглах утас ээрч байна. Гэрийн нэг хүн өдөрт наанадаж 800-1200 биди үйлдвэрлэх ёстой.


10.    Сагира аав Махмуд Ансаритай хамт өдрийн бүтээгдэхүүнээ тоолж, багцалж  байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан